Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
![](/images/blank.gif)
![](/images/blank.gif)
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -13.2°С-аас -17.5°С, бусад нутгаар -12.6°С-аас -18.7°С градус хүйтэн байдаг. 2023 оны 12 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 5°С –аас 10°С градусаар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар тунадас орсон. Бусад нутгаар 1.2-6.4мм тунадас орсон. Гучин-Ус, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан сумдын нутгаар 0-0.8мм, бусад сумдын нутгаар 1.0-2.6мм, Бат-Өлзий суманд 3.4мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхины дундаж хурд 6-12м/сек, энэ 10 хоногт хамгийн их салхины өрөвхийлөл Баян-Өндөр суманд 18м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл Аймгийн хэмжээнд нийт нутгаар 8-10 баллын цасан бүрхүүл тогтсон. Ихэнх нутгаар цас нэмж орсны улмаас өвөлжилтийн байдал хүндэрч байна.
2023 оны 12 дугаар сарын 22-ны байдлаар Хужирт, Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Богд, Баруунбаян-Улаан сумын нийт нутгаар, Уянга сумын хойд, Зүүнбаян-Улаан сумын баруун болон хойд, Хайрхан-Дулаан сумын зүүн болон өмнөд, Арвайхээр, Тарагт сумын баруун, Гучин-Ус сумын баруун талаар тэгш газартаа 16-36см, уул нуруудаар хунгарын зузаан 80-110 см, хөрийн зузаан 30-45 см, цасны нягт 0.19-0.32г/см3 байна.
Нарийнтээл, Өлзийт, Зүйл сумын ихэнх, Уянга сумын өмнөд, Хайрхан-дулаан сумын баруун, Төгрөг сумын өмнөд, Сант сумын зүүн болон хойд, Баян-Өндөр сумын өмнөд хэсгээр цасны дундаж зузаан 10-15см, хунгарын зузаан 40-60 см, хөрийн зузаан 10-15 см, цасны нягт 0.18-0.23г/см3 байна.
Баянгол, Төгрөг, Арвайхээр, Баян-Өндөр сумын ихэнх, Зүйл сумын зүүн тал, Сант сумын баруун болон өмнөд хэсгээр цасны дундаж зузаан тэгш газартаа 3-9 см, хунгарын зузаан 15-30 см, хунгарын хөрийн зузаан 8-13 см, цасны нягт 0.15-0.20г/см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх, тарилга туулга хийх, мал хээлтүүлэх ажлууд хийгдэж байна. Зарим сумын малчид отор нүүдэл хийж байна.