Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 9 дүгээр сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 13.5°С-аас 15.6°С, бусад нутгаар 8.9°С-аас 12.1°С градус дулаан байдаг. 2023 оны 9 дүгээр сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 19.90С- аас 20.80С, бусад нутгаар 14.3°С –аас 18.1°С градус дулаан байсан бөгөөд нийт нутгаар олон жилийн дунджаас 4.30С-оос 6.70С дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар бороо орсон. Нийт сумдын нутгаар 1.5-28мм тунадас орсон ба Хужирт-19мм, Хархорин-23мм, Бат-Өлзий-28мм, Зүйл-15мм, Зүүнбаян-Улаан-14мм, Хайрхандулаан-11мм тунадас орсон ба бусад нутгаар 1.5-7.2мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 8-12м/сек, Хужирт, Төгрөг Хархорин, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд сумдын нутгаар салхины өрөвхийлөл 15-19 м/сек, хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал ихэнх сумын нутгаар сайн Баян-Өндөр, Төгрөг, Богд, Уянга баруун болон өмнөд хэсэг, Нарийнтээл сумын хойд хэсэг, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан зүүн болон өмнөд хэсгээр дунд зэрэг, Бат-Өлзий сумын нийт нутгаар зуншлагын байдал сайн байсан ч температурын өөрчлөлт халуун хуурай салхинаас шалтгаалж ургамал гэмтэж зуншлагын байдал дунд зэрэг болсон байна. Говийн бүсийн зарим сумдаар чийг бага халуун хуурай салхитай байснаас шалтгаалж ургамал гэмтэж зуншлагын байдал дунд зэрэг болсон, нийт нутгийн 80% орчимд зуншлагын байдал сайн, 20 орчим хувьд дунд зэрэг байна. Ихэнх нутгаар ургамлын үе шат үрийн боловсролт, хаталт хагдралтийн үе шат явагдаж эхэлж байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, малд тарилга хийх, мал ногоолуулах, отор нүүдэл хийх, хадлан тэжээл бэлтгэ, хужир шүү бэлтгэх болон бусад ажлууд үргэлжлэн явагдаж байна.
УЦУОШТӨВ, ХААЦУ-ЫН САЛБАР
2023-09-11