Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 19.3°С-аас 21.1°С, бусад нутгаар 14.7°С-аас 17.5°С градус дулаан байдаг. 2023 оны 7 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 18.30С- ээс 22.20С, бусад нутгаар 14.1°С –аас 18.4°С градус дулаан байсан бөгөөд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байсан ба Хархорин, Бүрд, Зүйл сумдын нутгаар 1.90С-аас 2.20С-аар олон жилийн дундажаас сэрүүн байлаа.
Нийт нутгаар сарын туршид хөрсөн дээр +400С дээш +600С хүрч халсан ба чийгийн хэмжээ говийн бүс нутгаар ихэнх хугацаанд 30%-аас бага байсан байна.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар бороо орсон. Арвайхээр, Хайрхандулаан, Уянга, Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд Зүйл, Зүүнбаян-Улаан, Сант, Төгрөг сумдын нутгаар 25-67мм, бусад нутгаар 5.6-18.0 мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, Хужирт, Төгрөг Хархорин, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд сумдын нутгаар салхины өрөвхийлөл 16-22 м/сек, хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Бат-Өлзий, Нарийнтээл, Хархорин, Зүйл сумдын ихэнх хэсэг, Баруунбаян-Улаан, Арвайхээр, Хужирт сумдын нийт нутгаар сайн, Баян-Өндөр сумын баруун болон өмнөд хэсэг, Хархорин, Зүйл сумдын өмнө, болон Уянга, Төгрөг, Гучин-Ус сумдын ихэнх хэсэг, Зүүнбаян-Улаан, Өлзийт, Сант, Баянгол, Хайрхандулаан, Богд сумдын нийт нутгаар ургамлын ургалтын байдал дунд зэрэг, Гучин-Ус, Төгрөг сумдын өмнө хэсэг, Уянга сумын баруун хэсгээр ургамлын ургалт муу байна. Ихэнх сумдын нутгаар халуун хуурай салхитай байгаагаас бэлчээрийн ургамал гэмтэлтэй байна.
Халуун хуурай салхины нөлөөгөөр говийн сумдын ургамал хатаж, гэмтэн зуншлагын байдал дунд зэрэг болсон ба зарим нутгаар тунадасны хэмжээнээс хамаарч ургамал сэргэх төлөвтэй байна. Нийт нутгийн 5 орчим хувьд ургамлын ургалт муу байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, хонины ноос хяргах, малд тарилга хийх, мал хөнгөлөх, мал ногоолуулах, отор нүүдэл хийх, зарим нутгаар бод мал төллөх, хөөвөр хялгас авах болон бусад ажлууд үргэлжлэн явагдаж байна.
УЦУОШТӨВ, ХААЦУ-ЫН САЛБАР
2023-07-11