Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Өвөрхангай аймгийн 2022 оны 7 дугаар сарын 1-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2022 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 7 дугаар сарын 1-р арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 19°С-аас 21°С, бусад нутгаар 15°С-аас 17°С градус дулаан байдаг. 2022 оны 7 дугаар сарын 1-р арав хоногийн агаарын дундаж температур 160С-аас 240С градус, олон жилийн дунджаас нийт нутгаар 1°С-аас 3°С градусаар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 0.8мм – 31.3мм тунадас орсон. Хамгийн их тунадас Уянга суманд 31.3мм, хамгийн бага тунадас Төгрөг суманд 0.8мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-11м/сек, зарим үед Хужирт, Баян-Өндөр, Хархорин, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Баянгол, Өлзийт, Сант сумдын нутгаар 14-24м/сек хүрч салхилсан байна.
Зуншлагын байдал: Нийт нутгийн 40% орчим нь зуншлага хэвийн, 45% гаруй нь гандуу, 5% хувь буюу Гучин-Ус сумын баруун болон өмнө, Нарийнтээл, Хайрхандулаан, Баянгол сумын өмнө хэсгээр гантай байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал ногоолуулах, хонины ноос хяргах, сааль сүү бэлтгэх зэрэг ажлууд явагдаж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
Өвөрхангай аймгийн 2022 оны 7 дугаар сарын 1-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм | 2022-07-11 | 2022-08-13 | 76 |
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ | 2022-06-21 | 2022-08-13 | 72 |
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ | 2022-06-11 | 2022-08-13 | 22 |
Өвөрхангай аймгийн 2022 оны 4 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм | 2022-04-21 | 2022-08-14 | 136 |
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2022 ОНЫ ГУРАВДУГААР 3-Р АРАВ ХОНОГИЙН ТОЙМ | 2022-04-01 | 2022-08-12 | 148 |