Урьдчилсан мэдээ - Гадаргын ус

Голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-05-21 01:59:11

Голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ

2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн  байдлаар:

Орхон гол: Бат-Өлзий сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 10см-ээр их, өмнөх арав хоногоос 10см-ээр нэмэгдсэн, мөсөн бүрхүүл, харзтай, мөсний зузаан 24см байгаа бол Хархорин сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 6см-ээр бага, өмнөх арав хоногоос 16см-ээр нэмэгдсэн, харуулаас дээш мөсөн бүрхүүл тогтсон байна.

Хөгшин Орхон голын усны түвшин Хархорин сумын ус судлалын харуул орчим олон жилийн дунджаас 11см-ээр бага, өмнөх арав хоногоос 26см-ээр буурсан, мөсний зузаан 26см, битүү мөсөн бүрхүүлтэй байна.  

Онги гол: Уянга сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 6см-ээр их, өмнөх арав хоногоос 14см-ээр буурсан, мөсөн бүрхүүл, харзтай, мөсний зузаан 30см байгаа бол Арвайхээр сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 10см-ээр их, өмнөх арав хоногоос 4см-ээр буурсан, мөсөн бүрхүүл, харзтай, мөсний зузаан 5см тогтсон.  

Таац голын усны түвшин Нарийнтээл сумын ус судлалын харуул орчим олон жилийн дунджаас 3см-ээр их, өмнөх арав хоногоос 2см-ээр нэмэгдсэн, мөсөн бүрхүүлтэй, зарим газраар харзалсан, мөсний зузаан 16см байна.

Зэгстэй голын усны түвшин Өлзийт сумын ус судлалын харуул орчим олон жилийн дунджаас 14см-ээр их, өмнөх арав хоногоос 12см-ээр буурсан, битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 26см байна.

Ус судлалын салбар

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ 2018-11-21 2019-05-21 117