Цаг уурын мэдээ > Ус судлал
2022 оны 08 сарын 11-ний усны түвшний тойм мэдээ


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин Бат-Өлзий сумын орчим олон жилийн дунджаас 5 см-ээр бага байгаа бол Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 15 см-ээр бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга, Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 5-10 см-ээр бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчим олон жилийн дунджаас 20 см-ээр бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин Өлзийт сум орчмоор олон жилийн дунджаас 5 см-ээр бага, Хөгшин Орхон голын усны түвшин олон жилийн дунджийн орчим байна.
ӨВӨРХАНГАЙ.УЦУОШТӨВ.
УС СУДЛАЛЫН САЛБАР
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
2022 оны 08 сарын 11-ний усны түвшний тойм мэдээ | 2022-08-11 | 2022-08-14 | 12 |
2022 оны 08 сарын 01 ний өдрийн байдлаар | 2022-08-01 | 2022-08-14 | 26 |
Голуудын усны түвшний тойм мэдээ 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар | 2022-07-21 | 2022-08-14 | 44 |
2022 оны 07-р сарын 11-ний усны түвшний тойм мэдээ | 2022-07-11 | 2022-08-13 | 35 |
2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар | 2022-06-22 | 2022-08-13 | 78 |