Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -14.0°С-аас -17.9°С, бусад нутгаар -13.0°С-аас -19.2°С градус хүйтэн байдаг. 2023 оны 12 дугаар сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Богд, Хайрхандулаан сумдын нутгаар тунадас ороогүй. Бүрд сумын нутгаар хамгийн их буюу 6.4мм тунадас орсон бол Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Өлзийт сумдын нутгаар 2.1-4.1мм, бусад нутгаар 0.0-1.0мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхины дундаж хурд 7-14м/сек, зарим үед Хархорин, Баруунбаян-Улаан сумын нутгаар салхины өрөвхийлөл 15-16м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл Аймгийн хэмжээнд нийт нутгаар 8-10 баллын цасан бүрхүүл тогтсон. 2023 оны 12 дугаар сарын 31-ны байдлаар Хужирт сумын баруун хэсгээр цасны дундаж зузаан хамгийн зузаан буюу 41см, Хархорин, Бат-Өлзий, Бүрд, Богд, Баруунбаян-Улаан сумын нийт нутгаар, Уянга сумын хойд, Зүүнбаян-Улаан сумын баруун болон хойд, Хайрхан-Дулаан сумын зүүн болон өмнөд, Арвайхээр, Тарагт сумын баруун, Гучин-Ус сумын баруун талаар тэгш газартаа 12-34см, уул нуруудаар хунгарын зузаан 80-110 см, хөрийн зузаан 30-45 см, цасны нягт 0.19-0.32г/см3 байна.
Нарийнтээл, Өлзийт, Зүйл сумын ихэнх, Уянга сумын өмнөд, Хайрхан-дулаан сумын баруун, Төгрөг сумын өмнөд, Сант сумын зүүн болон хойд, Баян-Өндөр сумын өмнөд хэсгээр цасны дундаж зузаан 10-15см, хунгарын зузаан 40-60 см, хөрийн зузаан 10-15 см, цасны нягт 0.18-0.23г/см3 байна.
Баянгол, Төгрөг, Арвайхээр, Баян-Өндөр сумын ихэнх, Зүйл сумын зүүн тал, Сант сумын баруун болон өмнөд хэсгээр цасны дундаж зузаан тэгш газартаа 3-9 см, хунгарын зузаан 15-30 см, хунгарын хөрийн зузаан 8-13 см, цасны нягт 0.15-0.20г/см байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал хээлтүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, ажлууд хийгдэж байна. Зарим сумын малчид отор нүүдэл хийж байна.
УЦУОШТөв ХААЦУ-ын салбар
2024.01.01