Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ӨВӨРХАНАЙ АЙМГИЙН НИЙТ НУТГААР 1 САРД ХИЙСЭН ЦАСНЫ ЯВУУЛ СУДАЛГААНЫ ТОЙМ МЭДЭЭ
ӨВӨРХАНАЙ АЙМГИЙН НИЙТ НУТГААР 1 САРД ХИЙСЭН ЦАСНЫ ЯВУУЛ СУДАЛГААНЫ ТОЙМ МЭДЭЭ
Монгол Улсын Засгийн газрын 286-р тогтоолыг үндэслэн Өвөрхангай аймгийн нийт нутгийн 80 орчим хувийг хамруулан цасны хээрийн явуул судалгааг хийж гүйцэтгэлээ.
Энэ удаагийн судалгааны дүнгээс харахад
Аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон ба Хужирт сумын баруун, Есөн-Зүйл сумын зүүн, Бүрд сумын зүүн, Баруунбаян-Улаан сумын өмнө хэсгээр цасны дундаж зузаан 30-38 см, хамгийн зузаан нь Хужирт сумын баруун өмнө хэсгээр 44см байна. Эдгээр сумдын нутгаар хунгарын зузаан 90-140см, хөрийн зузаан тэгш талдаа 6-20см, уул нурууд жалгаар 20-60см, цасны нягт 0.22-0.40г/см3 байна.
Хужирт, Бат-Өлзий Бүрд сумын зүүн, Есөн-Зүйл сумын хойд, Хархорин сумын өмнө хэсгээр 19-29 см, хунгарын зузаан 80-120 см, хөрийн зузаан 20-40см, цасны нягт цасны нягт 0.25-0.36г/см3 байна.
Бат-Өлзий сумын хойд, Зүүнбаян-Улаан сумын зүүн, Баян-Өндөр сумын хойд болон зүүн, Хархорин, Бүрд, Богд, Баруунбаян-Улаан сумдын ихэнх, Өлзийт сумын хойд, Нарийнтээл, Төгрөг сумдын өмнө хэсгээр цасны дундаж зузаан 13-18 см, хунгарын зузаан 50-80см, хөрийн зузаан 5-15 см, цасны нягт 0.18-0.31г/см3 байна.
Нарийнтээл, Сант, Төгрөг сумдын ихэнх, Уянга сумын хойд, Өлзийт сумын зүүн, Есөнзүйл, Баянгол сумын өмнө, Баян-Өндөр сумын баруун болон өмнө, Богд сумын зүүн хэсгээр цасны дундаж зузаан 8-12 см, хунгарын зузаан 35-60 см, хөрийн зузаан 5-20см цасны нягт 0.15-0.29 г/см3 байна.
Уянга, Арвайхээр, Баянгол сумдын ихэнх хэсэг, Хайрхандулаан сумын хойд болон зүүн, Өлзийт, Сант, Гучин-Ус сумдын өмнө хэсгээр цасны дундаж зузаан 1-7см, хунгарын зузаан 15-40см, цасны нягт 0.15-0.22г/см3 байна.
Цаашид цас ихтэй байгаа Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Есөн-Зүйл, Богд, Баруунбаян-Улаан сумдын нутгаар өвөлжилт хаваржилтийн байдал хүндрэх төлөвтэй байна.