Урьдчилсан мэдээ > Улирлын төлөв
Улирлын төлөв
НЭГ. ТАНЫ АНХААРАЛД
Ус, Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн (УЦУОСМХ)-ийн Цаг агаар орчны тоон загварчлал судалгааны хэлтэс (ЦАОТЗСХ)-ээс 2024 оны 6 дугаар сараас 8 дугаар саруудын урьдчилсан төлөвийг тооцоолон танд хүргэж байна.
Урьдчилсан төлөвийг http://www.tsag-agaar.mn/ цахим хуудсанд сар бүрийн 28–нд шинэчлэн гаргадаг тул хэрэглэгч та бүхэн тухай бүрд нь шинэчилсэн мэдээг ашиглаж байна уу.
Дэлхийн Цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэгт 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг.
Улирлын төлөвийн талаар лавлах шаардлагатай бол УЦУОСМХ-ийн 11-326606 утсаар холбогдох болон тус хүрээлэнгийн ЦАОТЗСХ-ээс тодруулах боломжтой.
ХОЁР. УУР АМЬСГАЛЫН ТОЙМ
2.1 6–8 дугаар саруудын уур амьсгал
Агаарын температур 6 дугаар сард нутгийн хойд хэсгээр 6–12°С, нутгийн өмнөд хэсгээр 20–24°С дулаан бaйдаг байна. Харин 7 болон 8 дугаар сард нутгийн хойд хэсгээр 8...14°С, нутгийн өмнөд хэсгээр 20...26°С дулаан байдаг байна.
Хур тунадасны хувьд 6 дугаар сард нутгийн хойд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна. Харин 7 болон 8 дугаар сард нутгийн хойд хэсгээр 60–100 мм, нутгийн өмнөд хэсгээр 0–40 мм бороо ордог байна.
ГУРАВ. 2024 ОНЫ 6–8 ДУГААР САРУУДЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
3.1 2024 оны 6–8 дугаар саруудын цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр 6–12°С, нутгийн өмнөд хэсгээр 20–24°С дулаан байдаг байна (Зураг 1а).
2024 оны 6 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 1б).
|
|
Зураг 1а. 6 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
|
Зураг 1б. 2024 оны 6 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) [Д–агаарын температур ОЖД–аас дулаан Н–агаарын температур ОЖД–ын орчим] |
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нутгийн хойд хэсгээр 10–20 мм, бусад нутгаар 20–60 мм хүртэл хур тунадас ордог байна (Зураг 2а).
2024 оны 6 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД-ын орчим байх төлөвтэй байна (Зураг 2б).
|
|
Зураг 2а. 6 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
|
Зураг 2б. 2024 оны 6 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм) [Н–хур тунадас ОЖД–ийн орчим И–хур тунадас ОЖД–аас ахиу] |
Долдугаар сард. Сарын дундаж агаарын температур ОЖД–аар нутгийн хойд хэсгээр 8...14°С, нутгийн өмнөд хэсгээр 20...26°С дулаан байдаг байна.
(Зураг 3а).
2024 оны 7 дугаар сарын агаарын дундаж температур нутгийн хойд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 3б).
|
|
Зураг 3а. 7 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
|
Зураг 3б. 2024 оны 7 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) [Н–агаарын температур ОЖД–ын орчим Х–агаарын температур ОЖД–аас хүйтэн] |
Сарын нийлбэр хур тунадас ОЖД–аар нутгийн хойд хэсгээр 60–100 мм, нутгийн өмнөд хэсгээр 0–40 мм бороо ордог байна.
(Зураг 4а).
2024 оны 7 дугаар сарын нийлбэр хур тунадас нутгийн хойд хэсгээр ОЖД–аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна (Зураг 4б).
|
|
Зураг 4а. 7 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
|
Зураг 4б. 2024 оны 7 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм) [Н–хур тунадас ОЖД–ийн орчим И–хур тунадас ОЖД–аас ахиу]
|
Наймдугаар сард. Нутгийн хойд хэсгээр 8...14°С, нутгийн өмнөд хэсгээр 20...26°С дулаан байдаг байна.
(Зураг 5а).
2024 оны 8 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 5б).
|
|
Зураг 5а. 8 дугаар сарын агаарын температурын ОЖД (1991-2020)
|
Зураг 5б. 2024 оны 8 дугаар сарын агаарын температурын урьдчилсан төлөв (°C) [Н–агаарын температур ОЖД–ын орчим] |
Харин 8 дугаар сард нутгийн хойд хэсгээр 60–100 мм, нутгийн өмнөд хэсгээр 0–40 мм бороо ордог байна.
(Зураг 6а).
2024 оны 8 дугаар сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна (Зураг 6б).
|
|
Зураг 6а. 8 дугаар сарын хур тунадасны ОЖД (1991-2020)
|
Зураг 6б. 2024 оны 8 дугаар сарын хур тунадасны урьдчилсан төлөв (мм) [ Н–хур тунадас ОЖД–ийн орчим]
|
3.2 Зөвлөмж
Зуны саруудад баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хуурайшилт ихтэй байх магадлал өндөр байна. Харин төв болон зүүн аймгуудын нутгаар харьцангуй сэрүүн, тунадас ахиу орох магадлалтай байгаа тул дулааны улиралд гэнэтийн үер ус, гол мөрний түвшин нэмэгдэх зэрэг болзошгүй аюулаас сэрэмжилж, эртнээс арга хэмжээ авахыг анхааруулж байна.