> Цаг уурын шинжилгээний мэдээ
Өвөрхангай аймгийн 2020 оны 3 дугаар сарын агаарын температур ба орсон хур тунадасны хэмжээ/мм/
Шинэчлэгдсэн: 2023-03-25 06:45:52


- Агаарын температурын хувьд: Энэ сарын агаарын дундаж температур -4,0 градус байгаа нь ОЖД-аас 3,0 градусаар дулаан байна. Хамгийн дулаан нь нийт сумдын нутгаар 13,4-17,2 градус дулаан байлаа. Хамгийн хүйтэн нь Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Зүйл, Бүрд, Зүүнбаян-Улаан, Уянга, Өлзийт, Нарийнтээл, Баянөндөр сумдын нутгаар -24,3 - -29,8 градус, бусад сумдын нутгаар -16,8 - -22,8 градус хүйтэн байсан байна.
- Хөрсний температурын хувьд: Энэ сарын хөрсний дундаж температур нь Төгрөг, Баруунбаян-Улаан, Богд, Арвайхээр сумдын нутгаар 0-2 градус дулаан, бусад сумдын нутгаар -2 - -10 градус хүйтэн, Хамгийн дулаан нь Зүйл, Бүрд, Зүүнбаян-Улаан, Уянга, Нарийнтээл, Баян-Өндөр сумдын нутгаар 24-29 градус, бусад сумдын нутгаар 30-39 градус дулаан, Хамгийн хүйтэн нь Бат-Өлзий, Зүйл, Бүрд, Зүүнбаян-Улаан, Уянга, Өлзийт, Баянөндөр сумдын нутгаар 18-29 градус, бусад сумдын нутгаар 31-39 градус хүйтэн байлаа.
- Хур тунадасны хувьд: Энэ сард 45,7 мм тунадас унасан нь ОЖД-аас 11,5 мм бага байлаа. Баруунбаян-Улаан, Хайрхандулаан, Нарийнтээл, Уянга, Зүүнбаян-Улаан, Бүрд, Зүйл, Хархорин сумдын нутгаар хамгийн их буюу 3,1-6,6 мм,Гучин-Ус, Төгрөг, Баянгол сумдын нутгаар бага буюу 0,0-0,2мм, бусад сумдын нутгаар 1,0-2,6мм тунадас унасан байна.