Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -6.2°С-аас -9.8°С, бусад нутгаар -7.1°С-аас -11.5°С градус хүйтэн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 2°С –аас 6°С градусаар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Богд суманд тунадас ороогүй. Бусад нутгаар 0.0-3.4мм тунадас орсон. Гучин-Ус, Баянгол, Сант, Баруунбаян-Улаан, Төгрөг, Хайрхандулаан сумдын нутгаар 0-0.8мм, бусад сумдын нутгаар 1.0-2.6мм, Бат-Өлзий суманд 3.4мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхины дундаж хурд 6-12м/сек, зарим үед Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Хархорин сумдын нутгаар 16-18м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Хужирт, Бат-Өлзий, Бүрд, Зүйл, сумдын нутгаар 1-4 баллын цасан бүрхэцтэй, Зүүнбаян-Улаан, Баян-Өндөр, Хархорин,Өлзийт, Уянга сумдын нутгаар 5-9 баллын цасан бүрхэцтэй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар хужир шүү, хадлан тэжээл бэлтгэх, тарилга туулга хийх, мал хээлтүүлэх ажлууд хийгдэж байна. Зарим сумын малчид отор нүүдэл хийж байна.