Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 11 дүгээр сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -11.0°С-аас -13.2°С, бусад нутгаар -8.9°С-аас -14.3°С градус хүйтэн байдаг. 2023 оны 11 дүгээр сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим, Баруунбаян-Улаан сум 2.4°С-аар хүйтэн, Баянгол, Нарийнтээл, Уянга сумдын нутгаар 2.2°С-аас 2.6°С градусаар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар тунадас орсон. Нарийнтээл, Уянга, Сант сумдын нутгаар 0.3-0.8мм, бусад нутгаар 1.3-7.8мм тунадас орсон бол Хархорин сумын нутгаар 8.5мм, Гучин-Ус сумын нутгаар 9.5мм буюу энэ 10 хоногт хамгийн их тунадас орсон байна. Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхины дундаж хурд 6-12м/сек, зарим үед Баян-Өндөр сумын нутгаар салхины өрөвхийлөл 26м/сек, Хархорин, Богд, Хужирт сумдын нутгаар 15-16м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 орчим хувьд цасан бүрхэц тогтсон. Баянгол, Сант сумдын зарим хэсгээр цасан бүрхэцтогтоогүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар мал хээлтүүлэх, малд нэмэгдэл тэжээл өгөх, хужир шүү бэлтгэх ажлууд хийгдэж байна. Зарим сумын малчид отор нүүдэл хийж байна.
УЦУОШТөв ХААЦУ-ын салбар
2023.12.01