Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 5 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 7.8°С-аас 10,9°С, бусад нутгаар 5.2°С-аас 7.3°С градус дулаан байдаг. 2023 оны 5 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 10.40С- ээс 11.80С, бусад нутгаар 5.6°С –оос 10.2°С градус дулаан байсан бөгөөд Хархорин, Гучин-Ус, Зүйл, Уянга сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.9-4.00С сэрүүн бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт нутгаар 0.0-18мм тунадастай байсан ба Бат-Өлзий, Хархорин, Уянга сумдаар 14-18мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, инэнх нутгаар салхины өрөвхийлөл 5 сарын 2,5-ны өдрүүдэд 18-24 м/сек хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгаар ургамлын ургалтын байдал 20 хувь орчим цухуйлттай ихэнх нутгаар бэлчээрийн ургамал цухуйгаагүй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар малд нэмэгдэл тэжээл өгч, бод бог мал төллүүлэх, ямаа самнах, зарим сумын малчид отор нүүдэл хийж, малд тарилга туулга хийх, оготно устгалын ажлууд хийгдэж байна.
2023-05-11