Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 10 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 1.5°С-аас 4.2°С, бусад нутгаар 0.1°С-аас -1.8°С градус байдаг. 2023 оны 10 дугаар сарын хоёрдугаар арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 7.00С- аас 8.00С, бусад нутгаар 4.3°С –аас 7.6°С градус дулаан байсан бөгөөд нийт нутгаар олон жилийн дунджаас 2.50С - аас 5.50С- аар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хур тунадас ороогүй байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-14м/сек, салхитай байсан ба ихэнх нутгаар салхи багатай цаг агаар тогтвортой байлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал ихэнх сумдын нутгаар хаталт хагдралтын үе шатны ажиглалт жигдэрч нийт нутгийн 90 орчим хувьд бэлчээрийн ургамлын ажиглалт зогссон байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Мал хээлтүүлэх, мал оторлох, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх болон бусад ажлууд үргэлжлэн явагдаж байна.
УЦУОШТӨВ, ХААЦУ-ЫН САЛБАР
2023-10-21