Урьдчилсан мэдээ > 2023 оны 11 дүгээр сарын урьдчилсан мэдээ

2023 оны 11 дүгээр сарын урьдчилсан мэдээ

Шинэчлэгдсэн: 2023-11-28 23:46:58

2023 оны 11-р сарын урьдчилсан төлөв

Энэ сард агаарын дундаж температур нутгийн баруун өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим  байна. Хур тунадас нийт нутгаар ОЖД–ийн орчим орох төлөвтэй байна.Сарын эхээр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч ОЖД–тай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим  газраар цасан  шуурга  шуурч, агаарын температур  ОЖД–аас  3–4°С-аар хүйтрэх  төлөвтэй  байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар хур тунадас орж, ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар хүйтэн байх бол гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–3°С-аар дулаан байх төлөвтэй байна.

ЗӨВЛӨМЖ

Арваннэгдүгээр  сард  баруун  аймгуудын  нутгаар  ОЖД–аас  хүйтэн,  хур  тунадас  ахиу  орох  төлөвтэй байгаа бол бусад нутгаар агаарын температур болон хур тунадас ОЖД–ийн орчим байх төлөвтэй байна.Сарын эхээр баруун болон төв зүүн зүгийн нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх боловч олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим болон дунджаас бага зэрэг дулаан байна. Харин хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурч, ихэнх нутгаар ОЖД–аас 3–4°С–аар хүйтрэх төлөвтэй байна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаарах боловч хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар бага зэрэг хур тунадас орж, агаарын дундаж температур  ОЖД–аас  1–2°С–аар  хүйтэн  байх  бол  гуравдугаар  арав  хоногийн  дунд  үе  болон  сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–2°С–аар дулаан байх төлөвтэй байна.