Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2024 ОНЫ 02 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр 2 дугаар сарын 10-ны байдлаар аймгийн хэмжээнд нийт нутгийн 90 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсон ба Хужирт, Хархорин сумын өмнө, Зүүнбаян-Улаан сумын хойд хэсэг, Есөн-Зүйл сумын хойно болон зүүн, Бүрд сумын баруун, Баруунбаян-Улаан сумын өмнө хэсгээр цасны дундаж зузаан 25-39 см, хунгарын зузаан 90-130см, хөрийн зузаан тэгш талдаа 6-20см, уул нурууд жалгаар 20-60см, цасны нягт 0.22-0.40г/см3 байна.
Бат-Өлзий, Хархорин, Бүрд, Баруунбаян-Улаан сумын ихэнх хэсэг, Зүүнбаян-Улаан сумын баруун, Есөн-Зүйл баруун болон зүүн хэсэг, Баян-Өндөр сумын хойд, Төгрөг сумын өмнө, Богд сумын өмнө болон хойд хэсгээр цасны дундаж зузаан 15-24 см, хунгарын зузаан 80-120 см, хөрийн зузаан 15-35см, цасны нягт 0.25-0.36г/см3 байна.
Сант, Бат-Өлзий сумын хойд, Зүүнбаян-Улаан сумын зүүн, Баян-Өндөр сумын зүүн болон өмнө,Төгрөг сумын баруун, Нарийнтээл, Хайрхандулаан сумдын өмнө хэсэг, Богд сумын баруун болон зүүн хэсгээр цасны дундаж зузаан 8-14 см, хунгарын зузаан 35-60см, хөрийн зузаан 5-12 см, цасны нягт 0.18-0.29г/см3 байна.
Арвайхээр, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Хайрхандулаан, Уянга сумдын ихэнх, Төгрөг сумын хойд болон зүүн хэсгээр цасны дундаж зузаан 1-7см, хунгарын зузаан 10-35см, цасны нягт 0.15-0.22г/см3 байна.
Цаашид цас ихтэй байгаа Бат-Өлзий, Хужирт, Хархорин, Бүрд, Есөн-Зүйл, Богд, Баруунбаян-Улаан сумдын нутгаар өвөлжилт хаваржилтийн байдал хүндрэх төлөвтэй байна.
- Цаг агаарын нөхцлийн онцлог: Агаарын дундаж температур Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд сумдын нутгаар олон жилийн дунджаас 4.1°С-аас 5.6°С-аар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.
- Мал аж ахуйн үйлдвэрлэлд: Мал оторлох, нэмэгдэл тэжээл өгөх болон бусад ажлууд хийгдэж байна.