Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
![](/images/blank.gif)
![](/images/blank.gif)
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 8 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 19.3°С-аас 20.7°С, бусад нутгаар 15.1°С-аас 17.2°С градус дулаан байдаг. 2023 оны 8 дугаар сарын нэгдүгээр арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 21.50С- аас 24.50С, бусад нутгаар 17.4°С –аас 19.9°С градус дулаан байсан бөгөөд нийт нутгаар олон жилийн дунджаас 2.00С-оос 4.60С дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар бороо орсон. Нийт сумдын нутгаар 11-48мм тунадас орсон ба Төгрөг, Хархорин, Сант, Хужирт, Арвайхээр, Хайрхандулаан сумдын нутгаар 36-48мм орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, Хужирт, Төгрөг Хархорин, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд сумдын нутгаар салхины өрөвхийлөл 16-21 м/сек, хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал ихэнх сумын нутгаар сайн Баян-Өндөр, Төгрөг, Богд, Уянга баруун болон өмнөд хэсэг, Нарийнтээл сумын хойд хэсэг, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан зүүн болон өмнөд хэсгээр ургамлын ургалт дунд зэрэг байна. Нийт нутгийн 90% орчимд зуншлагын байдал сайн, 10 орчим хувьд дунд зэрэг байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, хонины ноос хяргах, малд тарилга хийх, мал хөнгөлөх, мал ногоолуулах, отор нүүдэл хийх, болон бусад ажлууд үргэлжлэн явагдаж байна.
УЦУОШТӨВ, ХААЦУ-ЫН САЛБАР
2023-08-11