Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2023 ОНЫ 07 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 7 дугаар сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 19.9°С-аас 21.8°С, бусад нутгаар 16.1°С-аас 18.4°С градус дулаан байдаг. 2023 оны 7 дугаар сарын гуравдугаар арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 23.50С- ээс 26.40С, бусад нутгаар 18.1°С –аас 23.7°С градус дулаан байсан бөгөөд Баян-Өндөр сумын нутгаар олон жилийн дунджийн орчим бусад нутгаар олон жилийн дунджаас 1.7°С-аас 5.5°С-аар дулаан байлаа.
Хур тунадас: 7-р сарын гуравдугаар арав хоногт Баруунбаян-Улаан, Богд суманд бороо ороогүй бусад сумдын нутгаар бороо орсон. Ихэнх нутгаар 0.1-32.0мм тунадас орсон, Бат-Өлзий, Баян-Өндөр, Өлзийт, Зүүнбайн-Улаан, Зүйл сумдын нутгаар 34-41мм орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 8-14м/сек, Хужирт, Төгрөг Хархорин, сумдын нутгаар салхины өрөвхийлөл 18-20 м/сек, хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын ургалтын байдал ихэнх сумдын нутгаар сайн, Баян-Өндөр Уянга сумдын баруун, Төгрөг, Богд сумдын нутгаар дунд зэргийн ургалттай байна. Энэ 10 хоногт нийт нутгаар бороо орж ургамал сэргэсэн зуншлагын байдал нийт нутгийн 80 орчим хувьд сайн байна. Зарим сумдын нутгийн зарим хэсгээр их бороо, мөндөр, говийн сумдаар их халалтаас шалтгаалж ургамал гэмтсэн байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, хонины ноос хяргах, малд тарилга хийх, мал хөнгөлөх, мал ногоолуулах, отор нүүдэл хийх, хужир шүү бэлтгэх, хөөвөр хялгас авах, мал хөнгөлөх болон бусад ажлууд үргэлжлэн явагдаж байна.
УЦУОШТӨВ, ХААЦУ-ЫН САЛБАР
2023-08-01