Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 12 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 12 дугаар сарын эхний арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар -11.4°С-аас -15.3°С, бусад нутгаар -11.3°С-аас -16.5°С градус хүйтэн байдаг. 2023 оны 12 дугаар сарын 1 дүгээр арав хоногийн агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас 1.9°С -7.9°С-аар градусаар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоногт Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Зүүнбаян-Улаан, Өлзийт сумдын нутгаар 0-0.4мм тунадас орсон бол Богд суманд хамгийн их буюу 3.2мм тунадас орсон байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхины дундаж хурд 6-12м/сек, зарим үед салхины өрөвхийлөл Хужирт, Хархорин, Арвайхээр, Баян-Өндөр, Баруунбаян-Улаан, Богд, Баянгол, Гучин-Ус, Нарийнтээл, Уянга, Сант, Хайрхандулаан сумдын нутгаар 15-20м/сек хүрч салхилсан байна.
Цасан бүрхүүл: Аймгийн хэмжээнд нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон ба Хархорин, Хужирт сумын нийт, Зүүнбаян-Улаан сумын ихэнх, Бат-Өлзий, Уянга сумдын баруун, Хайрхандулаан сумын зүүн хэсгээр 10-27см зузаан цастай, хунгарын зузаан 60-80см, хөрийн зузаан 15-20см, цасны нягт 0.13-0.29г/см, Баруунбаян-Улаан сумын урд Богд сумын хойд болон баруун хэсгээр цасны дундаж зузаан 10-20см, хунгартаа 80-100см, цасны нягт 0.11-0.17г/см байна. Бусад нутгаар 2-9 см цастай, Баянгол, Сант сумдын нутгаар 0-1см тарлан цастай нийт нутгаар 6-10 баллын цасан бүрхүүл тогтсон байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Нийт сумдаар хужир шүү, малд нэмэгдэл тэжээл өгөх, тарилга туулга хийх, мал оторлох ажлууд хийгдэж байна.