Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 2023 ОНЫ 4-Р САРЫН ЭКСПЕДИЦИЙН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-04-26 15:11:35

ӨВӨРХАНГАЙ  АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН

ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ОНГИ-БОРОО ЭКСПЕДИЦИЙН

2023 ОНЫ  03-04 ДҮГЭЭР САРЫН АЖЛЫН ТАЙЛАН

 

2023 он 04 сарын 18                                                                                                                                                     Арвайхээр хот

Зорилго:

Цаг агаарын зарим гамшигт үзэгдлийн байгаль экологи, улс орны эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөг багасгах зорилгоор цаг агаарын үзэгдэлд зориудаар зохистой нөлөөлөх үйл ажиллагаа явуулахад оршино.

Үндсэн чиглэл:

  • Ой, тал хээрийн түймэр гарах эрсдэлтэй, хуурайшилт ихтэй газар нутагт эрсдэлийн зэргийг бууруулах
  • Бэлчээрийн болон газар тариалангийн бүс нутгийн хөрсний чийгийг нэмэгдүүлж ургамлын ургалтыг тэтгэх
  • Гадаргын усны түвшинг нэмэгдүүлэх
  • Ган цөлжилтийг бууруулах.

         НЭГ. УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

        Монгол улсын Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг   хөгжүүлэх” Үндэсний хөтөлбөр, ИНЕГазрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ны 17/22 Цаг агаарт зориудаар нөлөөлөх үеийн Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах ХАМТЫН гэрээний   хүрээнд   үүлэнд зориудаар нөлөөлж  хур тунадас нэмэгдүүлэх  ажиллагааг зохион байгууллаа.

            ЦУОШГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ны А/33 дугаар тушаалыг үндэслэн УЦУОШТөвийн дарга 2023 оны 03 дугаар сарын 15-ны А/04 тушаалаар Онги-Бороо экпедицийн бие бүрэлдэхүүнд томилгоожилт хийсэн.                  

Экспедицийн бүрэлдэхүүнд-1. 

Онги Бороо-1 экспедицийн дарга-УЦУОШТ-ийн дарга Ч.Чанцалдиймаа,  Хөдөлмөр хамгаалал болон зэвсгийн инженер А.Батнасан, Синоптик инженер Б.Цэрэндагва, Цаг уурын техникч  жолооч Н.Тулга,

Экспедицийн бүрэлдэхүүнд-2.

Онги Бороо-2 экспедицийн дарга-ЦУОТХ-ийн дарга  Б.Отгондулам, Зэвсгийн инженер Багаж хэмжил зүйн инженер                Ч.Очирбат, Синоптик инженер М.Баасансүрэн, Цаг уурын техникч жолооч  С.Баттулга

Экспедицийн бүрэлдэхүүнд-3.

Онги-Бороо-3 экспедицийн дарга Д.Сүнжидмаа, Зэвсгийн инженер Б.Баатар, Синоптик инженер Ц.Түмэнбаясгалан, Цаг уурын  техникч, жолооч  Ц.Болдбаатар,

Экспедицийн бүрэлдэхүүнд-4. Онги-Бороо-4 экспедицийн дарга-Цаг уурын инженер А.Осоржин, Зэвсгийн инженер О.Мөнхсайхан,Синоптик инженер Ч.Чанцалдулам, Цаг уурын техникч жолооч Ч.Алтангэрэл    

ХОЁР: БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДАЛ:        2022 оны үлдэгдэл 9 пуужин үйл ажиллагаа явуулахад хүрэлцээгүй тул ЦУОШГазрын даргын пуужин шилжүүлэх хуваарийн дагуу 03 дугаар сарын 22-нд  Улаанбаатар УЦУОШТөвөөс 10 пуужинг аюулгүй байдлыг ханган   зөөвөрлөж ирсэн.     Үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан.

ХОЁР: БЭЛТГЭЛ БЭЛЭН БАЙДАЛ:        2022 оны үлдэгдэл 9 пуужин үйл ажиллагаа явуулахад хүрэлцээгүй тул ЦУОШГазрын даргын пуужин шилжүүлэх хуваарийн дагуу 03 дугаар сарын 22-нд  Улаанбаатар УЦУОШТөвөөс 10 пуужинг аюулгүй байдлыг ханган   зөөвөрлөж ирсэн.     Үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангасан.  

ГУРАВ: СУРГАЛТ, СУРТАЛЧИЛГААНЫ ТАЛААР:

ЦАЗНөлөөлөх экспедицийн бие бүрэлдэхүүн болон БОШЛ-ын ажилтнуудад Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Тагнуулын газрын мэргэжилтнүүд 2023 оны 02-р сарын 15-нд  Тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх, хамгаалах, аюулгүй ажиллагаа болон үйл ажиллагааны талаар мэргэжлийн сургалтыг хийсэн.

 

ЦУОШГазар, ШУТИС-ийн харъяа “Тэсэлгээний сургалт төв”-тэй хамтран “Тэсрэх материалтай харьцах” эрх олгох цахим сургалтад А.Батнасан, С.Баттулга, Ч.Очирбат, Б.Баатар, Н.Тулга нар амжилттай хамрагдаж “Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх”-тэй болсон.  

 

        ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛЛАГАА:

         ЦУОШГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны А/38 дугаар тушаалаар баталсан “ЦАЗНөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны журам”, 2022 оны 04 дүгээр  сарын 04-ний 17/22 тоот “ЦУОШГазар болон ИНЕГазрын хамтарсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үеийн нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах ХАМТЫН гэрээ”, 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 03/188 дугаартай “Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааны тухай” Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын зөвлөмж зэргийг мөрдлөг болгон ажиллаа. 

Шинээр боловсруулж буй ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааны заавартай уншиж танилцсан ба саналыг хүргүүлсэн. Мөн Өвөрхангай аймагт 2008 оноос хойш ЦАЗНөлөөлөх экспедицийн үйл ажиллагааг нэгтгэж гаргасан ба 2023 оны Эрсдлийн үнэлгээг гаргаж УСУАҮХэлтэст хүргүүлсэн.

 

2023 оны 03 дугаар сарын 20-ны 15 цаг 30 минутад ЦУОШГазрын дарга С.Энхтүвшин, УСУАҮХ, УМХ-ийн дарга, мэргэжилтнүүд 03 дугаар сарын 22-нд Монгол орны нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх СИНОПТИК процессын талаар ХЭЛЭЛЦҮҮЛЭГ зохион байгуулсан. Хэлэлцүүлгийн  дүнд 03 дугаар сарын 22-ны синоптик процесс нь салхины хурд их байх учраас ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг хориглосон.

 

03 дугаар сарын 31-ны өдөр бие бүрэлдэхүүн синоптик инженерүүдтэй хамтарч 04 дүгээр сарын 01-нд орж ирэх синоптик процесс дээр дүн шинжилгээ хийж үйл ажиллагааг явуулах шийдвэр гаргасан.  

 

Дээрх хэлэлцүүлгийг хийж тооцоолсний    үр дүнд Онги-Бороо-1 экспедиц 04-р сарын 01-ний 05 цагт  Арвайхээрээс -Зүүнбаян-Улаан сумын чиглэлд гарсан. Зүүнбаян-Улаан  сумын төвөөс баруун хойд зүгт  20 км-т  1-р  багийн нутаг Борцогт гэдэг газар байрлаж 09 цаг 23 минутад үйл ажиллагааг эхлүүлж 1 пуужин, тухайн өдрийн үдээс хойш аймгийн нутгийн баруун талд Баруунбаян-Улаан сумын Өшгөгийн нуруунд байрлаж  2 пуужин харваж үйл ажиллагаа явуулсаны үр дүнд нийт нутгийг хамарсан цас орсон ба 0.0-9.0мм тунадас, Баруунбаян-Улаан, Богд, Гучин-Ус сумдын нутгаар ууландаа 20-30 см цас орсон.

 ТАВ. ЦАГ УУРЫН АЖИГЛАЛТ, ХЭМЖИЛТ

МЭДЭЭЛЭЛ

1

2

3

4

1

Үйл ажиллагаа эхэлсэн он, сар, өдөр, цаг минут

2023 оны 04-р сарын  01-ний 09 цаг 00 минут

2023 оны 04-р сарын  01-ний 16 цаг 20 минут  

2

Засаг захиргааны нэгж

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум

3

Газрын оноосон нэр

1-р баг Борцогт

2-р баг Өшгөгийн нуруу

Нэг. Цаг агаарын урьдчилсан мэдээний хангалт

1

Хур тунадас нэмэгдүүлэх ажлын үе дэх тухайн бүс нутагт өгсөн цаг агаарын урьдчилсан болон бодит мэдээ

2023 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

1-нд ихэнх нутгаар, 2-нд зарим газраар цас орно. Салхи 1,2-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 0...-5 хүйтэн, өдөртөө 8...13 градус дулаан, 1-нээс нийт нутгаар хүйтэрч шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.

2023 оны 03 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 04-нийг хүртэлх

5 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

 

1-нд ихэнх нутгаар, 2-нд зарим газраар цас орно. Салхи 1,2-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, зарим үед 16-18 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Агаарын температур шөнөдөө 0...-5 хүйтэн, өдөртөө 8...13 градус дулаан, 1-нээс нийт нутгаар хүйтэрч шөнөдөө -11...-16 градус, өдөртөө -4...-9 градус хүйтэн байна.

2

Аэро синоптикийн нөхцөл, Геопотенциал орон түүний давтагдал

500гпа. 700гпа. 850гПа гадарга дээрх  урсгалын чиглэл нь  монгол орны баруун болон баруун өмнө хэсэгээрээ  өндрийн бага даралтын орны нөлөөнд байсан ба газар орчмын даралтын орны шинж байдалын фронт нь  Новосибирск төвтэй 1 битүү изобартай, даралт 1015 гпа их даралтын орон уртрагийн дагуу сунаж тогтсон байрлалтай байсан.

500гпа. 700гпа. 850гПа гадарга дээрх  урсгалын чиглэл нь  монгол орны баруун болон баруун өмнө хэсэгээрээ  өндрийн бага даралтын орны нөлөөнд байсан ба газар орчмын даралтын орны шинж байдалын фронт нь  Новосибирск төвтэй 1 битүү изобартай, даралт 1015 гпа их даралтын орон уртрагийн дагуу сунаж тогтсон байрлалтай байсан.

3

Хиймэл дагуулаас авсан үүлшлийн зураг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

4

Цаг агаарын үзэгдэл тэдгээрийн давтагдал

Ихэнх нутгийн хамарсан цас орсон ба говь болон аймгийн баруун талын сумдаар ууландаа 20-30 см цас орсон. .

5

Өндрийн урсгалын чиглэл

 

 

 

 

500 болон 700 гпа гадаргад монгол орны баруун болон баруун өмнө хэсэг нь өндрийн бага даралтын орны нөлөөнд байсан ба агаарын урсгал баруунаас чиглэлтэй.

 

 

 

 

 

7

Агаарын мандлын фронтын байрлал, түүний давтагдал

Монгол орны баруун хойд хэсэгт 1 битүү изобартай, төвийн даралт 1015 гпа бага даралтын орон уртрагийн дагуу сунаж тогтсон,  нийт нутгаар фронтын систем байрлаж, баруунаас өмнөөс зүүн хойш тийш шилжилттэй байсан.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8

Үүлний радар, аэрологийн диаграмм, радиозондын мэдээ,  00С, -100С, -200С түвшний өндөр

 

Өвөрхангай аймаг нь аэрологийн станц байхгүй учир Улаабаатар цаг уурын Аерологийн зургийг хавсаргав. /шаардлагагүй юм оруулчихлаа/

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хоёр. Хур тунадас нэмэгдүүлэх бүс нутгийн физик газарзүйн, нийгэм эдийн засгийн онцлог үзүүлэлтүүд

1

Бүс нутгийн хүн амын тоо

2023 оны 04-р сарын 01-ний байдлаар 3282 хүн амтай.

2023 оны 04-р сарын 01-ний байдлаар 2827 хүн амтай.

2

Малын тоо

2023 оны 04-р сарын 01-ний байдлаар 218787 толгой малтай.

2023 оны 04-р сарын 01-ний байдлаар 126917 толгой малтай.

3

Бэлчээр, тариалсан хэмжээ

 

Сумын хэмжээгээр жилд 5,5 га талбайд үр тариа, 10 га талбайд төмс, 7 га талбайд хүнсний ногоо, 15 га талбайд тэжээлийн ургамал тариалж 5 тонн үр тариа, 110 тонн төмс, 77 тонн хүнсний ногоо, малын тэжээлийн ургамал 20 тн хураан авах боломжтой.

4

Малын тараг хүч

 

2023 оны 04-р сарын 01-ний байдлаар: Малын хорогдол багатай, малын тарга хүч дунд зэрэг байна.

5

Отор нүүдлийн байдал

Бог мал төллүүлэх, малд тарилга туулга хийх болон тэжээх ажлууд хийгдэж байна.

Бог мал төллүүлэх, малд тарилга туулга хийх болон тэжээх ажлууд хийгдэж байна.

6

ХАА үйлдвэрлэл эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагын тоо

 

Сумын нутаг дэвсгэр нь мал аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Нийт газар нутгийн хэмжээ 394111 га. Нийт газар нутгийн 98 хувийг хөдөө аж ахуйн газар, 0,42 хувийг ойн сан бүхий газар, 0,78 хувийг усан сан бүхий газар, 0,0002 хувийг тусгай хэрэгцээний газар, 0,14 хувийг суурин газар эзэлдэг.

7

Харвалт үйлдсэн газрын газар зүйн байршил –өргөрөг,

уртраг, далайн түвшнээс дээших өндөр

102031/35//, 46035/38//,  2010 м

101041/35//, 02035/38//,  2010 м

8

Тухайн газар нутгийн хотгор гүдгэр, хөрсний шинж байдал, нуур, тойром, гол мөрөн тэдгээрийн  ай савын онцлог

 

Баруунбаян-Улаан сум нь физик газарзүйн хувьд Монгол Алтайн нурууны үргэлжлэл Бага Богд, Арц Богдын уулсын завсар хөндий дагуу, урд болон баруун талаараа дов, толгод гүвээгээр хүрээлэгдсэн, ерөнхийдөө урдаасаа хойш чиглэгдсэн налуу гадаргуутай, уулсын хоорондох хөндий, хоолойн салхины нөлөө ихтэй. Цаг уурын хувьд хуурай халуун зунтай, өвөлдөө хүйтэн, говь хээрийн уур амьсгалтай. 01 дүгээр сарын дундаж температур -18.1 градус, 07 дугаар сарын дундаж температур +21.5 градус,  жилийн дундаж салхины хурд 3.3м/с, жилийн хур тундасны нийлбэр 50.3 мм байна.

9

Хур тунадас нэмэгдүүлэх цэг ба хяналтын дүүрэг тэдгээрт орших цаг уурын өртөө, харуулын байршил

ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг эхлүүлсэн Зүүнбаян-Улаан сумын сумын 1-р багийн нутаг Борцогт гэдэг газраас Цаг уурын харуулын талбай 20 км-т байрлалтай.

Өшгөгийн нуруу нь сумын төвөөс зүүн хойш 45 км-т байрладаг.

Гурав. Цаг уурын ажиглалт, хэмжилт

 

1

Агаарын температур

-7.0 градус

-3.9 градус

2

Хөрсний гадаргын температур 

-13 градус

-6.2 градус

3

Агаарын чийгшил

90%

88%

4

Агаарын даралт

710гПа

860.3гПа

5

Салхины чиглэл хурд

360 буюу Хойноос-7 м/сек

135 буюу Зүүн хойноос-5 м/сек

6

Үүлний хэмжээ /балл/

10/8

10/10

7

Үүлний хэлбэр

As, Ns

Ns

8

Үүлний өндөр

600 метр

700 метр

9

Тунадасны хэмжээ

0.0-1.0мм

0.0-9.0мм

 

 

 

 

10

Хур тунадас хамарсан нутаг

Зүүнбаян-Улаан, Арвайхээр, Тарагт, Өлзийт, Зүйл, Бүрд сумдын нутгаар

Нарийнтээл, Хайрхан-Дулаан, Төгрөг, Тарагт, Арвайхээр, Гучин-Ус, Богд, Төгрөг сумдын нутгаар 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дөрөв. Бэлчээрийн ба таримал ургамлын үзэгдэл зүйн ажиглалт

1

Бэлчээрийн зонхилох ургамлын үе шат, гэмтлийн ажиглалт хийх

Криловын хялгана, саман ерхөг, шувуун хөл, зүүнгарын хазаар өвс  зонхилог ургадаг. 4-р сарын 01-ны байдлаар ургамал цухуйгаагүй цаг агаарын таатай нөхцөл бүрдээгүй байна.

Хөмөл, говийн хялгана, таана зонхилж ургадаг. 4-р сарын 01-ны байдлаар ургамал цухуйгаагүй цаг агаарын таатай нөхцөл бүрдээгүй байна.

 

2

Хур тунадас нэмэгдүүлэхийн өмнө буюу ЦАЗНөлөөлөх үйл явуулах цэгт болон нэмэгдүүлснээс 10 хоногийн дараа бэлчээрийн ургацыг тодорхойлж тэмдэглэх

Ургац тодорхойлох нөхцөл бүрдээгүй

Ургац тодорхойлох нөхцөл бүрдээгүй

3

Хөрсний чийгшилийн хэмжилт /балл/

 

 

5

 

 

4

 

 

3

2

3

2

 

 

1

 

 

4

Харвасан сумны тоо

 

1

2

 

 

ЗУРГАА. ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА:   

         ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг явуулахын өмнө бие бүрэлдхүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ХХАА-ны дэвтэрт хөтлөлт хийн гарын үсэг зуруулж баталгаажуулж ажилласан. Харвалт бүрийн өмнө ИНЕГ-ын 71287100 дугаарын утсанд холбогдон зөвшөөрөл авч ажилласан.Саатал гараагүй.

ДОЛОО: ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ:

          Пуужин харвах төхөөрөмж, машин техник, багаж тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, аюулгүй ажиллагааны заавар, дүрмийг мөрдөж ажилласан.  

    

 

 НАЙМ. САНХҮҮ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ:

Өвөрхангай  аймгийн Засаг даргын “Нөөцийн сан”-гаас 10.0 сая төгрөгөөр  (бензин шатахуун, томилолт, бичиг хэрэг, үүрэн телефонуудын хэвийн ажиллах зардалд зарцуулж байна).  

                                                            ЕС. ЭДИЙН ЗАСГИЙН ҮР АШГИЙН ТООЦОО: ДҮГНЭЛТ

Дээрх тооцооллыг оновчтой хийсний үр дүнд ихэнх нутгаар 0.0-4.0 мм тунадас орох байсныг ихэнх  нутгийг хамруулж 0.5-9.0 мм–ээр нэмэгдүүлж ажилласан. Мөн нийт 1324000 м3 талбайд /9.0 мм/ хур тунадас зориудаар нэмэгдүүлж 7.4 сая төгрөгийн 6.23 сая тонн хурын усыг зориудаар нэмэгдүүлсэн байна. 

          

ТАЙЛАН БИЧИЖ НЭГТГЭСЭН:

ОНГИ-БОРОО 2 ЭКСПЕДИЦЫН ДАРГА                                      Б.ОТГОНДУЛАМ

ХЯНАЖ ТАНИЛЦСАН:

 

УЦУОШТӨВИЙН ДАРГА                                     Ч.ЧАНЦАЛДИЙМАА