Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-10-НЫ БАЙДЛААР)

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-10-НЫ БАЙДЛААР)

Шинэчлэгдсэн: 2024-12-19 16:09:35
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-11-10-НЫ БАЙДЛААР)
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, 2023-2024 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны дундажтай харьцуулсан хазайлт, энэ жилийн цасны бүрхэц, зузаан болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны төлөв зэрэг мэдээллийг ашигласан.
Зуншлагын байдлыг 10 хоног тутамд үнэлсэн зургаас үзвэл 6 дугаар сарын 20-оос 8 дугаар сарын 20-ны хугацаанд нийт нутгийн 90 орчим хувьд сайн, 10 орчим хувьд дунд зэрэг гэж үнэлэгдсэн байна.
Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:
3.6 % - 50 хүртэлх хувь (бэлчээрийн нөөцтэй)
37.3 % - 51-100 хувь (бэлчээр хүрэлцээтэй)
41.3 % - 101-300 хувь (даац 1-3 дахин хэтэрсэн)
13.9 % - 301-500 хувь (даац 3-5 дахин хэтэрсэн)
3.9 % - 500 хувиас их (даац олон дахин хэтэрсэн) байна. Өөрөөр хэлбэл өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 40 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 60 орчим хувьд хэтэрч гарсан.
Энэ жилийн хувьд 11 дүгээр сарын эхээр цас орсон бөгөөд 11 дүгээр сарын 10-ны байдлаар цасны дундаж зузаан Хужирт суманд 3см, Хархорин суманд 5 см, Бүрд суманд 4см, Есөн-Зүйл суманд 5см Баян-Өндөр, Өлзийт, Нарийнтээл, Уянга сумдын нутгаар 1 см-аас бага байна.
❄️Аймгийн хэмжээнд нийт нутгийн 40 орчим хувьд цасан бүрхэц тогтсон ба Хархорин 9 балл, Хужирт 10балл, Бүрд, Зүйл 5-9 балл, Баян-Өндөр, Бат-Өлзий, Өлзийт, Нарийнтээл, Уянга сумдын нутгаар 1-4 балл цасан бүрхэцтэй говийн бүс нутгаар тогтвортой цасан бүрхэц тогтоогүй байна.
2023 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 10 орчим хувьд нэн их, 20 гаруй хувьд их, 40 орчим хувьд дунд, 20 гаруй хувьд бага,10 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарлаа.
Зуншлага сайн байсан ч энэ намрын эхний цас ахиу орсон хангайн бүс нутгийн зарим сумдын зарим багт эрсдэл ихтэй гарсан нь тухайн бүс нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөлийг үүсгэж эхлээд байна.
Ийнхүү зудын эрсдэл ихтэй бүс нутгаар малын тарга хүч дутуу, бэлчээрийн өвс ургамал цасанд дарагдсан, цасны өнгөн хэсэг нягтарч хатуурсан, цастай нутгаар эрс хүйтэрсэн, өвс тэжээл бэлтгэх боломж муу, мал борлуулах зах зээл багатайгаас малчид мөнгөжих боломжгүй зэрэг нь зудад эмзэг байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
May be a graphic of map and text
 
 
 
All reactions:
Delgermaa Baasan, Oyunbileg Chuluun and 13 others