Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-12-21 13:19:03

Агаарын температур:  Манай аймгийн  хэмжээнд 5 дугаар сарын гуравдугаар  арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 14.2°С-аас 15.6°С, бусад  нутгаар 10.1°С-аас 12.9°С градус дулаан байдаг. 2023 оны 5 дугаар сарын 3 дугаар арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 12.50С- ээс 14.40С, бусад нутгаар 8.5°С –аас 12.8°С градус дулаан байсан бөгөөд Хужирт, Арвайхээр, Баян-Өндөр, Хархорин, Баруунбаян-Улаан, Төгрөг, Богд, Бат-Өлзий, Зүйл, Уянга сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.6-2.50С сэрүүн бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.   

Хур тунадас: Энэ арав хоногт нийт сумдын нутгаар хур тунадас орсон. Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Есөнзүйл, Хархорин сумдад 24-52мм, бусад нутгаар 1.5-18мм  тунадас  орсон байна. Зураг 1

Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, 24,31-нд инэнх нутгаар салхины өрөвхийлөл 16-24 м/сек хүрч салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгаар бэлчээрийн ургамал цухуйж эхэлсэн. Нийт нутгийн 20 хувь орчимд ургамлын ургалт маш муу байна. /Зураг 2/

 Бэлчээрийн ургамал Сант, Баянгол, Төгрөг сумдын нутгаар цухуйлт эхэлсэн хэдий ч ургамлын ургалт маш муу байна. Энэ 10 хоногийн эхэн үеэр ихэнх нутгаар хөрсөн дээр -10С-аас -50С хоносон  байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл:  Нийт сумдаар малд нэмэгдэл тэжээл өгч, бод бог мал төллүүлэх, ямаа самнах, зарим сумын малчид отор нүүдэл хийж,  малд тарилга туулга хийх, оготно устгал, хужир шүү бэлтгэх ажлууд хийгдэж байна.  

2023-06-01