Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

 Хөрсний чанарын хяналт шинжилгээ -2019

Шинэчлэгдсэн: 2024-04-25 19:32:19

2012-2019 онд Швейцарийн хөгжлийн агентлагын ”Цөлжилтийг сааруулах төсөл”- ийн хүрээнд  бэлчээрийн ургамлын ажиглалтын 105–н зогсоол цэгийн дээжинд цөлжилтийн мониторингийн судалгаа хийж байна. Зогсоол цэгийг тулгуурлан  анхан шатны чанарын 14 үзүүлэлтээр  тодорхойлов.

Үүнд: Мониторингийн цэгийн байршил,  хөрсний зүсэлтийн бичиглэл, морфологи бичиглэл, өнгөн хөрсний эвдрэл,  давсжилт,  урвалын орчин, ялзмаг, элсэн хуримтлал, шугаман эвдрэл, ялзмагт давхаргын зузаан, эзэлхүүн жин, агрегат бүтэц, хөрсний нягт, ус нэвтрэх чадвар зэрэг үзүүлэлтийг тодорхойлов.

Өнгөн хөрсний эвдрэл:

Зогсоол цэг дээр хөрсний эвдрэлийг тодорхойлж үзэхэд   13% нь бага зэргийн, 6% нь эвдэрлийн толбо үүссэн дунд ба хүчтэй эвдрэлд орсон цэг ажиглагдаагүй байна.

Хөрсний давсжилт:.

Судалгаанд  хамрагдсан  зогсоол цэгийг давсжилтын зэрэглэлээр харуулав.

Хөрсний элсэн хуримтлал:

Ургасан ургамлын зүйлээр авч үзвэл бага зэргийн элсэн хуримтлал үүсэж байгаа нь судалгааны дүнгээс харагдаж байна.

Хөрсний нягт:

Хөрсний нягтшил ихэвчлэн түүний өнгөн хэсэгт үелэн үүснэ. Байгаль дээр нийцээрээ байгаа нэгж эзэлхүүн дэхь хөрсний жинг (нэг см3 хөрсний  жинг) хөрсний нягт гэнэ. Цөлжилтийн судалгаанд хамрагдсан зогсоол цэгүүдээс  хөрсний нягтын чанарын үнэлгээгээр 100% Органик бодисоор баялаг, ширэгжсэн, хөвсгөр  хөрсөнд багтаж байна.

Шугаман эвдрэл:                                          

ховил, гуу, жалга, замын шугаман эвдрэлтэй байна.

Урвалын орчин:

хөрсний үе давхаргын хөрс нь хүчиллэг, бусад цэгүүдийн хөрс шүлтлэг орчинтой хөрс байна. Урвалын орчин 6.47-9.04 ийн хооронд байна.

Хөрсний ялзмаг:

Ялзмаг нь хөрсний үржил шимийг тодорхойлох үндсэн үзүүлэлт болдог. Хөрсөнд хэдий чинээ их ялзмагтай байна, төдий чинээ ус, агаар, дулаан, физик- химийн шинж чанар нь сайн байна. Шинжилгээнд хамрагдсан сумуудын хувьд ялзмагийн дундаж агууламжийн хувь нь 0.0-7.68 хооронд  байна. Иймд ялзмаг багатай хөрсөнд орж байна.

Өвөрхангай УЦУОШТӨВ БОШЛаборатори

2020.01.14

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
Арвайхээр сумын хөрсний чанарын 2018 оны төлөв байдлын тойм 2018-11-15 1970-01-01 1596
Арвайхээр сумын хөрсний чанарын 2016 оны төлөв байдлын тойм 2017-05-04 1970-01-01 1346