Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН
УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар
Ойрын өдрүүдэд орсон борооны улмаас голуудын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-163 см –ээр эрс нэмэгдэж ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИН байгаа тул ҮЕР УСНЫ АЮУЛААС сэрэмжтэй байхыг анхааруулж байна!
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол Бат-өлшзий сум орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИН 33 см давж үерлэж байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 175 см давж үерлэж байна.
Хангай нурууны өврөөс эхтэй ОНГИ гол Уянга сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 11 см давж үерлэж байгаа бол ОНГИ гол АРВАЙХЭЭР сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 15 см давж үерлэж байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол Нарийнтээл сумын орчим усны түвшин ҮЕРИЙН ТҮВШИНЭЭС 17 см давж үерлэж байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНД хүрч үерлэж байна. ХӨГШИН-ОРХОН гол Хархорин сумын орчим усны түвшин ҮЕРИЙН АЮУЛТАЙ ТҮВШИНЭЭС 31 см давж үерлэж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР