Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ ЗУЗААНЫ МЭДЭЭ
ӨВӨРХАНГАЙ АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ
ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 140 см буюу олон жилийн дунджийн орчим байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин өмнөх арав хоногоос 12 см нэмэгдсэн, мөсний зузаан 128см буюу олон жилийн дунджаас 35 см зузаан байна. Халиа гүйсний улмаас гол давхар мөсөн бүрхүүлтэй.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим мөсний зузаан 121 см олон жилийн дундажтай харьцуулахад 5см зузааан байгаа бол Арвайхээр сумын орчим усны түвшин өмнөх арав хоногоос 3 см нэмэгдсэн, мөсний зузаан 21 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим мөсний зузаан 79 см буюу олон жилийн дунджаас 30см зузаан, живсэн мөстэй байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджийн орчим. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим усны түвшин өмнөх арав хонгоос 14 см нэмэгдсэн, мөсний зузаан 30 см буюу олон жилийн дунджаас 12 см нимгэн байна.
Голуудад халиа гүйж давхар мөсөн бүрхүүл тогтсон, усан зах үүссэн тул мөсөн дээгүүр зам товчлон, зорчихгүй байхыг oнцгойлон анхааруулж байна!!!
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УЦУОШТ
УС СУДЛАЛЫН САЛБАР