Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

Шинэчлэгдсэн: 2024-05-21 03:42:48

ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН

2023 ОНЫ 05 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР

АРАВ ХОНОГИЙН ТОЙМ

Агаарын температур:  Манай аймгийн  хэмжээнд 5 дугаар сарын хоёрдугаар  арав хоногийн агаарын дундаж температур ОЖДунджаар(1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 11.8°С-аас 13.6°С, бусад  нутгаар 7.6°С-аас 10.7°С градус дулаан байдаг. 2023 оны 5 дугаар сарын 2 дугаар арав хоногийн агаарын дундаж температур говийн бүс нутгаар 10.90С- ээс 13.40С, бусад нутгаар 7.0°С –оос 11.0°С градус дулаан байсан бөгөөд Хужирт, Арвайхээр, Баян-Өндөр, Хархорин, Төгрөг сумдын нутгаар олон жилийн дунджаас 1.6-2.80С сэрүүн бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байлаа.   

Хур тунадас: Энэ арав хоногт Баруунбаян-Улаан, Богд сумдын нутгаар хур тунадасгүй бусад сумдын нутгаар 0.1-9.8мм Бат-Өлзий сумын нутгаар 11.0мм тунадас  орсон байна.

Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-12м/сек, 14,15,18,19-нд инэнх нутгаар салхины өрөвхийлөл 18-24 м/сек хүрч салхилсан байна.

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутийн 20 хувь орчимд ургамал огт цухуйгаагүй байна. /Зураг 1/ Бэлчээрийн ургамал говийн нутгаар 4 сарын дунд үеэр цухуйж эхэлсэн хэдий ч хөрсөн дээр энэ 10 хоногийн дунд үеэр ялангуяа 13-19нд  -10 градус хүртэл хүйтэрч хоносон байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл:  Нийт сумдаар малд нэмэгдэл тэжээл өгч, бод бог мал төллүүлэх, ямаа самнах, зарим сумын малчид отор нүүдэл хийж,  малд тарилга туулга хийх, оготно устгалын ажлууд хийгдэж байна.  

2023-05-21