Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ

Шинэчлэгдсэн: 2024-02-28 18:01:16

ЗУДЫН ЭРСДЭЛ ИХТЭЙ НУТАГ 11 ДҮГЭЭР САРЫН 10-аас ХОЙШ 20 ОРЧИМ ХУВИАР НЭМЭГДЭЭД БАЙНА. 

2023 оны 11 дүгээр сарын 30-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл Өвөрхангай аймгийн нийт нутгийн 58.7 орчим хувьд их (8.5% нэн их, 50.2% их), 39 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол дөнгөж 2.3 хувьд бага эрсдэлтэй байна.

Сумдын дүнгээр авч үзвэл нийт нутгаар эрсдэлтэй гэж гарсан ба Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Төгрөг, Богд сумдын зарим хэсгээр нэн их эрсдэлтэй байна.