Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-12-20-НЫ БАЙДЛААР)

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-12-20-НЫ БАЙДЛААР)

Шинэчлэгдсэн: 2024-02-27 02:12:20

ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ (2023-12-20-НЫ БАЙДЛААР)

 Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зургийг гаргаж ирлээ.

12 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл

Өвөрхангай аймгийн нийт нутгийн 97.3 орчим хувьд их (48.8% нэн их, 48.5% их), 2.7 хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол эрсдэл бага буюу хамгийн бага гарсан сум байхгүй байна. Сумдын дүнгээр авч үзвэл нийт нутгаар эрсдэлтэй гэж гарсан ба Нарийнтээл сумын нийт нутаг, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга, Зүүнбаян-Улаан, Тарагт, Хайрхандулаан, Гучин-Ус, Төгрөг, Богд сумдын ихэнх, Баян-Өндөр, Өлзийт, Сант, Баруунбаян-Улаан сумдын зарим хэсгээр нэн их эрсдэлтэй байна.

Засгийн Газарын 286 дугаар тогтоолын дагуу зудыг үнэлэхэд одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 6 сум цагаан зудын, 4 сум цагаанаар зудархуу, нөхцөл байдалд байна.