Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ ОНГИ-БОРОО ЭКСПЕДИЦИЙН 2023 ОНЫ ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Шинэчлэгдсэн: 2024-02-27 01:22:32

ӨВӨРХАНГАЙ  АЙМГИЙН УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЦАГ АГААРТ ЗОРИУДААР НӨЛӨӨЛӨХ        ОНГИ-БОРОО ЭКСПЕДИЦИЙН 2023 ОНЫ  ЖИЛИЙН АЖЛЫН ТАЙЛАН

Монгол улсын Засгийн газрын 2007 оны 96 дугаар тогтоолоор батлагдсан “ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг хөгжүүлэх” Үндэсний хөтөлбөр, ИНЕГазрын даргын 2022 оны 04 дүгээр сарын 04-ны 17/22 Цаг агаарт зориудаар нөлөөлөх үеийн Нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах хамтын гэрээний хүрээнд үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг зохион байгууллаа. ЦУОШГ-ын даргын 2023 оны 03 дугаар сарын 14-ны А/33 дугаар тушаалыг үндэслэн УЦУОШТөвийн дарга 2023 оны 03 дугаар сарын 15-ны А/04 тушаалаар Онги-Бороо 1,2,3,4 экпедицийн бие бүрэлдэхүүнд томилгоожилт хийгдсэн. ЦУОШГ-ын даргын 2017 оны 03 дугаар сарын 28-ны А/38 дугаар тушаалаар баталсан “ЦАЗНөлөөлөх ажлын аюулгүй ажиллагааны журам”, 2022 оны 04 дүгээр сарын 04-ний 17/22 тоот “ЦУОШГазар болон ИНЕГазрын хамтарсан “Цаг агаарт зориудаар нөлөөлөх үеийн нислэгийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах хамтын гэрээ”, 2021 оны 3 сарын 24-ний өдрийн 03/188 дугаартай “Цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааны тухай” Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн даргын зөвлөмж зэргийг мөрдлөг болгон ажиллаа. ЦАЗНөлөөлж тухайн өдрүүдийн газар, орчин, 850, 700, 500, 300мбар гадаргын болон өндрийн зураг, Рединг, Вашингтоны төвүүдийн тоон прогнозын үр дүнгүүд, ММ5, Япон, Орос, КМА-гийн даралтын орон, салхи, тунадасны прогноз зургууд, FY-2D, Солонгосын хиймэл дагуулын үүлний зургуудыг ашиглан дүн шинжилгээ хийж үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэн ӨВӨРХАНГАЙ аймгийн нутаг дэвсгэрийн зуншлагын байдал 2023 оны 08-р сарын 21-ний байдлаар нутгийн 90% зуншлагатай, 10% нь гандуу байлаа. ЦУОШГазар, ШУТИС-ийн харъяа “Тэсэлгээний сургалт төв”-тэй хамтран “Тэсрэх материалтай харьцах” эрх олгох цахим сургалтад А.Батнасан, С.Баттулга, Ч.Очирбат, Б.Баатар, Н.Тулга нар амжилттай хамрагдаж “Тэсэлгээний ажил, тэсрэх материалтай харьцаж ажиллах эрхийн үнэмлэх”-тэй болсон. ЦАЗНөлөөлөх экспедицийн бие бүрэлдэхүүн болон БОШЛ-ын ажилтнуудад Өвөрхангай аймгийн Цэргийн штаб, Тагнуулын газрын мэргэжилтнүүд 2023 оны 02-р сарын 15-нд Тэсэрч дэлбэрэх бодис тээвэрлэх, хамгаалах, аюулгүй ажиллагаа болон үйл ажиллагааны талаар мэргэжлийн сургалтыг хийсэн. Шинээр боловсруулж буй ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааны заавартай уншиж танилцсан ба саналыг хүргүүлсэн. 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 16-ныг дуустал, 05 дугаар сарын 22-ноос 06 дугаар сарын 02-ныг хүртэлх хугацаанд ЦУОШГазрын даргын шийдвэрээр экспедицийг хаасан. Бусад хугацаанд ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг явуулсан. “Онги бороо-1, 2, 3, 4” экспедици нь 2023 онд 10 удаагийн процесст 14 удаа гарч нийт 20 ширхэг пуужин зарцуулсан. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа: ЦАЗНөлөөлөх үйл ажиллагааг явуулахын өмнө бие бүрэлдхүүнд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ХХАА-ны дэвтэрт хөтлөлт хийн гарын үсэг зуруулж баталгаажуулж ажиллаа. Харвалт бүрийн өмнө ИНЕГ-ын 71281611 дугаарын утсанд холбогдон зөвшөөрөл авч ажилласан. Саатал гараагүй. Тоног төхөөрөмж: Пуужин харвах төхөөрөмж 4, Мицубиши Л-200 Фургон автомашинаар үйл ажиллагааг явуулсан. Зөрчил дутагдалгүй ажилласан. Газрын генераторууд түлш дууссан учир үйл ажиллагаа явуулаагүй. ЦАЗНөлөөлөх салбарт 2022-2023 оны Цаг агаарын нөхцлийн үнэлгээ, 2008-2022 оны Цаг агаарт зориудаар нөлөөлсөн үеийн суурь судалгаа /пуужин, түлш/, хөдөлгөөнт 4 экспедицийн пуужингийн суурийн арчилгаа, үйлчилгээ, зэвсгийн агуулахын тохижилтын талаарх мэдээллийг хугацаанд нь хүргүүлсэн. Санхүүгийн талаар: Тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаанд JFJ-1А пуужин 20 ширхэгийг зарцуулсан, нэг пуужингийн үнэ 486071,2 төгрөг бөгөөд нийт 9721420,0 /есөн сая долоон зуун хорин дөрвөн мянга дөрвөн зуун хорин/ төгрөг болно. Шатахууны зардалд 861100 /найман зуун жаран нэгэн мянга нэг зуун/ төгрөг, томилолтын зардалд 1176000,0/нэг сая нэг зуун далан зургаан мянга/ төгрөг, урсгал зардалд / Фургон автомашины суудал, бэхэлгээ, засвар үйлчилгээ 2500000 /хоёр сая таван зуун мянган/ мянга/ төгрөг тус тус зарцуулж 14258520 /арван дөрвөн сая хоёр зуун тавин найман мянга таван зуун хорин/ төгрөгний санхүүжилтийг зориулалтын дагуу зарцууллаа. Нийт зардал 14258520 төгрөг.

 

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 2023 ОНЫ 4-Р САРЫН ЭКСПЕДИЦИЙН ТАЙЛАН 2023-06-07 1970-01-01 157
2017 оны 6-р сарын 19-22-нд цаг агаарт зориудаар нөлөөлсөн байдал 2017-06-23 1970-01-01 1386
Түймрийн эрсдэлийн үнэлгээ 2017-06-13 1970-01-01 1274