Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН ДУНД
АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Агаарын температур: Манай аймгийн хэмжээнд 6 дугаар сарын дунд арав хоногийн агаарын дундаж температур (1981-2010 оны дунджаар) Говийн бүс нутгаар 18°С-аас 20°С, бусад нутгаар 14°С-аас 17°С градус дулаан байдаг. Энэ арав хоногийн агаарын дундаж температур ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас 2°С - 4°С-аар дулаан байлаа.
Хур тунадас: Энэ арав хоног Хархорин, Хужирт, Бүрд, Есөн-Зүйл, Бат-Өлзий, Арвайхээр, Өлзийт, Баян-Өндөр, Зүүнбаян-Улаан сумдын нутгаар 5,9-18,3мм тунадас, Нарийнтээл, Сант, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 0,4 – 4,0мм тунадас орж Богд, Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус, Баянгол сумдын нутгаар тунадас ороогүй байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд 6-11м/сек, зарим үед Хужирт, Баян-Өндөр, Төгрөг, Баруунбаян-Улаан, Өлзийт сумдын нутгаар салхи 16-21м/сек хүрч салхилсан байна.
Бэлчээрийн ургамал: Бат-Өлзий, Хужирт сум болон Уянга, Арвайхээр, Баян-Өндөр,Есөнзүйл, Зүүнбаян-Улаан сумдын ихэнх хэсгээр сайн, бусад сумдын нутгаар дунд зэргийн ургалттай байна. Ихэнх сумдын нутгаар халуун хуурай салхитай байгаагаас бэлчээрийн ургамал гэмтэлтэй байна.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Сааль сүү бэлдэх, ноос хяргах, малд тарилга хийх, мал хөнгөлөх зэрэг ажлууд үргэлжлэн явагдаж байна.
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН 2022 ОНЫ 6 ДУГААР САРЫН 2 ДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ | 2022-06-21 | 2022-06-29 | 18 |
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2022 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ | 2022-06-11 | 2022-06-29 | 8 |
Өвөрхангай аймгийн 2022 оны 4 дүгээр сарын 2 дугаар 10 хоногийн ХААЦУ-ын тойм | 2022-04-21 | 2022-06-29 | 85 |
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 2022 ОНЫ ГУРАВДУГААР 3-Р АРАВ ХОНОГИЙН ТОЙМ | 2022-04-01 | 2022-06-28 | 99 |
Өвөрхангай аймгийн 2022 оны 3 дугаар сарын 2-р 10 хоногийн ХААЦУ-ын тойм | 2022-03-21 | 2022-06-28 | 126 |