Орчны шинжилгээний мэдээ > Агаарын шинжилгээний мэдээ
2022 оны 12 сарын 1-р 10 хоногийн тойм
Шинэчлэгдсэн: 2023-01-26 00:47:14


Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын агаарын чанарын харуулын 12 сарын 1-дүгээр 10 хоногийн ажиглалтын дүнгээс харахад агаар дахь хүхэрлэг хийн ( SO2) дундаж агууламж нь 0.147 мг/м3, хамгийн их нь 0.232 мг/м3, хамгийн бага нь 0.080 мг/м3 байсан байна. Харин азотын давхар ислийн (NO2) дундаж агууламж нь 0.112 мг/м3, хамгийн их нь 0.169 мг/м3, хамгийн бага нь 0.069 мг/м3 байсан нь MNS4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан тохиолдол ажиглагдсангүй. PM2.5 тоосны агууламж 0.189 мг/м3 хамгийн их нь 0.273 мг/м3, хамгийн бага нь 0.121 мг/м3 байсан нь MNS4585:2016 стандартын зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 2.4-5.4 дахин давсан бохирдолтой байгаа Агаарын чанарын индексийн үнэлгээгээр дунд зэргийн бохирдолтой түвшинд байна.