Цаг уурын мэдээ > Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа

Цаг агаарт зориудаар нөлөөлсөн тухай мэдээ

Шинэчлэгдсэн: 2023-04-01 22:55:59

 

                                                     "ХУРЫН ШИМ" ТӨВ

                Жирийн л инженер

Зэвсгийн инженерүүдээ хааяа ч гэсэн хайрла

Зэвэртлээ, хөдөө гандаж явдагийг нь бод

Зэргийн нэмэгдэл,үр дүнгийн урамшуулал хүртдэг

Зиндаа адилхан инженерүүдээс нь битгий ялга

Улирлын ажилтай гэж  дандаа битгий шоовдорло

Урамыг нь бодож хаяа ч гэсэн худлаа хошгируул

Унах унаа, ярих холбоо нь баталгаатай л бол

Унтах нойр, идэх хоолоо хасаад л зүтгэдэг хүмүүс шүү 

Өвөлдөө эд нар хийх ажилгүй инженерүүд гэж

Өөчилж битгий илүү хэлж, муулж ярьцгаа

Өөрсдийнхөө ажлын үр дүнг тооцсонгүй гэж

Өчнөөн л зэмлүүлдэг нэр муутай инженерүүд

            Үүлэнд нөлөөлөх арга зүйг боловсруулах

            Үйлчилсэн реагентийн норм хэмжээг тодорхойлох

            Үр дүн, эдийн засгийн ашгийг тооцох гээд л

            Үнэнээ хэлэхэд ажилдаа дарагдсан инженер

Зориудаар бороо оруулах буянтай энэ л үйлсэд

Зүрх, сэтгэлээрээ нэгдэн зүтгэцгээе эрхэм цаг уурчдаа

Зовсон, ядарсан, мэдэхгүй, чадахгүй хэн нэгнийгээ 

Зоригжуулж, урам өгч бие биедээ тусалцгаая инженерүүдээ

Төрийн бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж

Түмний итгэлийг хөсөрдүүлэхгүйн тулд хөдөлмөрлөж

Төрөлх нутаг, ард түмэндээ буянт үйл бүтээх хүсэлтэй

Тэнүүн сэтгэлтэй, шинэлэг албатай нэгэн инженер чинь шүү

Хурмаст тэнгэр лүүгээ буудлаа гэж хараалгаж зүхүүлсэн ч

Хавар нь жиндэж, зун нь халууцаж, бороо усанд норсон ч

Хамаг амьтны тусын тулд бид л хийх ёстой гэж

Хариуцлага, үүрэг хоёроо ухамсарласан инженер шүү

Эр цэргийн тангаргаа, жанжин тугандаа өргөөд

Эх орноо батлан хамгаалахад хүчин зүтгэж явсан

Эгэл жирийн  айл гэрийн өрхийн тэргүүн гэгдсэн

Эрсдэж гэмтэхээс айгаагүй гүндүүгүй нэгэн Монгол эр

Аюулын харанга өвөрлөсөн дарин цэнэгтэй пуужинтай

Амиараа дэнчин тавьж  улаан нүүрээрээ л тулдаг

Аадар  оруулж, үер усанд авaхуулчихгүй юмсан гэж

Амихандаа бас арга тактикаа тооцоолж ажилладаг

Зэвсгийн инженерүүдээ хааяа ч гэсэн хайрла

Зэвэртлээ  хөдөө гандаж явдагийг нь бод

Зиндаа адилхан бусад инженерүүдтэй нь

Зэрэгцүүлээд нэг хардаа адилхан л хүн шүү дээ.