Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөсний үзэгдэл зузааны мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-04-01 11:33:40

2020 ОНЫ 03 ДУГААР САРЫН 11-НИЙ ӨДРИЙН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ МЭДЭЭ

Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь халиа гүйсэн мөсний зузаан Бат-Өлзий сумын орчим 147см буюу олон жилийн дунджаас 10см зузаан байгаа бол Хархорин сумын орчим мөсний зузаан 94см буюу олон жилийн дунджийн орчим байна.

            Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим халиа гүйсэн, мөсний зузаан 215см буюу олон жилийн дунджаас 95 см зузаан байгаа бол Арвайхээр сумын орчим 35 см зузаан буюу олон жилийн дунджаас 5см зузаан байна.

            Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим халиа гүйсэн мөсний зузаан 85 см буюу олон жилийн дунджаас 38см зузаан байна.

            Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол Өлзийт сум орчмоор мөсний зузаан 35см буюу олон жилийн дунджаас 6 см зузаан байгаа бол Хөгшин Орхон голын мөсний зузаан Хархорин сумын орчим 28 см буюу олон жилийн дунджаас 14см бага байна.

            Өнөөдрийн байдлаар томоохон голуудад халиа гүйж байгаа бөгөөд цаашид усан зах үүсч мөс задарч эхлэх тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна.

Description: D:\US SUDLAL\MEDEELEL-UILCHILGEE\medeee zagvar-2020\2020,03,11\Slide3.PNGDescription: D:\US SUDLAL\MEDEELEL-UILCHILGEE\medeee zagvar-2020\2020,03,11\Slide1.PNG