Цаг уурын мэдээ > Ус судлал

2020 оны 02 дугаар сарын 01 өдрийн байдлаар голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ

Шинэчлэгдсэн: 2020-04-01 11:31:55

2020 оны 02 дугаар сарын 01 өдрийн байдлаар гол мөрний мөсний үзэгдэл зузааны мэдээ

Орхон гол: Бат Өлзий сумын орчим мөсний зузаан 118 см буюу өмнөх арав хоногоос 10см нэмэгдсэн, Хархорин сумын орчим мөсний зузаан 82 см буюу 9см нэмэгдсэн байна.

Онги гол: Уянга сумын орчим 129 см буюу 76 см нэмэгдсэн, Арвайхээр сумын орчим 35 см байна.

Таац гол: Нарийнтээл сумын орчим 70 см буюу өмнөх арав хоногоос 10 см нэмэгдсэн.

Хөгшин Орхон гол: Хархорин сумын орчим мөсний зузаан 28 см.

Зэгстэй гол: Өлзийт сумын орчим мөсний зузаан 35 см байна.

Орхон, Онги, Таац голын уртын дагуу мөсөн дээгүүр халиа гүйх, хажуугийн булгийн усны нөлөөгөөр  мөсний зузаан нэмэгдэж байна. Гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, ХАЛИА ГҮЙЖ байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

УС СУДЛАЛЫН САЛБАР