Цаг уурын мэдээ > Ус судлал

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн мэдээ

Шинэчлэгдсэн: 2019-05-18 02:50:12

2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн  байдлаар:

Орхон гол: Бат-Өлзий сумын ус судлалын харуул орчим усан зах үүссэн,  мөсний зузаан 160см буюу олон жилийн дунджаас 25см-ээр их байгаа бол Хархорин сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 10см-ээр бага, өмнөх жилийн энэ үетэй харьцуулахад 12см-ээр их,  шингэн зайр урсаж байна.   

Хөгшин Орхон голын усны түвшин Хархорин сумын ус судлалын харуул орчим олон жилийн дунджийн орчим буюу зайр урсаж байна.    

Онги гол: Уянга сумын ус судлалын харуул орчим усан зах үүссэн, мөсний зузаан 130см буюу олон жилийн дунджаас 30см-ээр их байна. Арвайхээр сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим, өмнөх оны энэ үетэй харьцуулахад ижил түвшинд, мөсний зузаан 20см буюу олон жилийн дунджаас 10см-ээр бага байна.  

Таац гол: Нарийнтээл сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 8см-ээр бага, өмнөх оны энэ үетэй харьцуулахад 14см-ээр их, цасан хөвлөг урсаж байна.  

Зэгстэй гол: Өлзийт сумын ус судлалын харуул орчим усны түвшин олон жилийн дунджаас 9см-ээр бага өмнөх оны энэ үетэй харьцуулахад 3см-ээр их,  өтгөн зайр урсаж байна.

 

Жижиг голууд мөснөөс чөлөөлөгдсөн, усны түвшин олон жилийн дунджаас бага байгаа ч өмнөх оны энэ үетэй харьцуулахад их байна. Томоохон голуудын эхээр усан үүссэн байдалтай байна. 

Голуудын эхээр усан зах үүсэж, мөсөн дээгүүр ус урсаж, мөс хэврэгшсэн тул ард иргэдийг цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхээс татгалзаж, мөс цөмрөх аюулаас болгоомжлохыг онцгойлон анхааруулж байна.

                 Ус судлалын салбар

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
2019 оны 4 дүгээр сарын 22-ны усны түвшний мэдээ 2019-04-22 1970-01-01 10