Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доор урсацтай, мөсний дундаж зузаан 118 см буюу олон жилийн дунджаас 10см нимгэн байгаа бол Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доор урсацтай, мөсний дундаж зузаан 123 см буюу олон жилийн дунджаас 30 см зузаан байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 75 см буюу олон жилийн дунджаас 40см нимгэн байгаа бол Арвайхээр сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доор урсацтай, мөсний зузаан 45 см буюу олон жилийн дунджаас 15 см зузаан байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 30 см буюу олон жилийн дунджаас 20 см нимгэн байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 35 см буюу олон жилийн дундаж орчим байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 41 см буюу олон жилийн дундаж орчим байна.
Томоохон голуудын мөсний зузаан голын эхээр олон жилийн дунджаас 10-40 см нимгэн байгаа бол голын дунд хэсгээр 15-30 см-ээр зузаан байна. Жижиг голуудын мөсний зузаан олон жилийн дундаж орчим байна.
Голын уртын дагуу зарим хэсэгтээ харзтай, халиа гүйсэн, мөсөн доорх урсацтай харилцан адилгүй үзэгдэлтэй буюу мөс цөмрөн аюултай байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна !!!
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР