Цаг уурын мэдээ > Ус судлал
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ!!! 2021.02.21
Шинэчлэгдсэн: 2021-03-05 06:35:40


Өвөрхангай аймгийн ажиглалт судалгаатай гол мөрний мөсний үзэгдэл, зузааны мэдээ
2021 ОНЫ 02 ДҮГЭЭР САРЫН 21-НИЙ ӨДРИЙН БАЙДЛААР
Орхон гол: Бат Өлзий сумын орчим мөсний зузаан 146см буюу өмнөх арав хоногоос 9см нэмэгдсэн, Хархорин сумын орчим мөсний зузаан 92см байна.
Онги гол: Уянга сумын орчим 84 см буюу 14 см нэмэгдсэн, Арвайхээр сумын орчим 20см байна.
Таац гол: Нарийнтээл сумын орчим 88 см буюу өмнөх арав хоногоос 4см нэмэгдсэн.
Хөгшин Орхон гол: Хархорин сумын орчим мөсний зузаан 35см.
Зэгстэй гол: Өлзийт сумын орчим мөсний зузаан 35 см байна.Гол мөрөн, нуурын мөсний зузаан улам нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна!!!