Цаг уурын мэдээ > Ус судлал
МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар


МӨС ЦӨМРӨХ АЮУЛААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ
2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 30см буюу энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 8см бага байна. Хархорин сумын орчим мөсний зузаан 21см буюу энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 16см бага байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим мөсний зузаан 16см энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 27см бага байна. Арвайхээр сумын орчим мөсний зузаан 38см энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 12см их байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим мөсний зузаан 15см энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 6см бага байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын мөсний зузаан 30см энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 16см их байна. Хөгшин Орхон нь Хархорин сумын орчим мөсний зузаан 37см энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 9см бага байна.
Голын дагуу харилцан адилгүй мөсний зузаантай байгаа тул томоохон гол мөсөн дээгүүр явах болон тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхааруулж байна.