Цаг уурын мэдээ > Ус судлал
МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин Бат-Өлзий сумын орчим олон жилийн дунджаас 15 см их, мөсний зузаан 11 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байгаа бол Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 10 см бага, мөсний зузаан 17 см буюу олон жилийн дунджаас 10 см-ээр нимгэн байна. Орхон голын дагуу битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга сумын орчим олон жилийн дунджаас 10 см-ээр бага, мөсний зузаан 26 см буюу олон жилийн дунжаас 5 см нимгэн бол Арвайхээр сумын орчим усны түвшин олон жилийн дунджийн орчим, мөсний зузаан 18 см бюу олон жилийн дунджаас 5 см нимгэн байна. Онги голын дагуу битүү мөсөн бүрхүүлтэй, харзтай байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчим олон жилийн дунджаас 10 см-ээр бага, мөсний зузаан 10 см олон жилийн дунджаас 5 см нимгэн, битүү мөсөн хүрхүүлтэй, харзтай байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин Өлзийт сум орчмоор олон жилийн дунджаас 10 см бага, мөсний зузаан 25 см олон жилийн дунджийн орчим, битүү мөсөн бүрхүүлтэй байна. Хөгшин Орхон голын усны түвшин Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 10 см-ээр их, мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджийн орчим, битүү бүрхүүл тогтсон байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР