Цаг уурын мэдээ > Ус судлал
Мөсний үзэгдэл зузааны мэдээ 2021оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар


Мөсний үзэгдэл зузааны мэдээ
2021оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 130см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 2см их байна. Хархорин сумын орчим мөсний зузаан 89см буюу энэ үеийн олон жилийн дунджийн орчим байна. Мөсний үзэгдлийн хувьд ихэнх гол мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим мөсний зузаан 70см байна. Арвайхээр сумын орчим мөсний зузаан 28см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 2см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим мөсний зузаан 77см буюу энэ үеийн олон жилийн дунджаас их байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь мөсний зузаан 35см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 6см бага байна. Хөгшин Орхон нь Хархорин сумын орчим мөсний зузаан 35см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 7см бага байна.