Цаг уурын мэдээ > Ус судлал
Мөсний үзэгдэл зузааны мэдээ 2021оны 01дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар


Мөсний үзэгдэл зузааны мэдээ
2021оны 01дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 108см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 20см бага байна. Хархорин сумын орчим мөсний зузаан 77см буюу энэ үеийн олон жилийн дунджийн орчим байна. Мөсний үзэгдлийн хувьд ихэнх гол мөсөн бүрхүүлтэй байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим мөсний зузаан 70см байна. Арвайхээр сумын орчим мөсний зузаан 28см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 2см бага байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим мөсний зузаан 70см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 25 их байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь мөсний зузаан 35см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 6см бага байна. Хөгшин Орхон нь Хархорин сумын орчим мөсний зузаан 35см буюу энэ үеийн олон жилийн дунджаас 7см бага байна.