Цаг уурын мэдээ > Ус судлал
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 08дугаар сарын 10-ны өдрийн байдлаар


ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ
2020 оны 08дугаар сарын 10-ны өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 27см бага буюу усны дундаж гүн 18см, хамгийн их гүн 33см байна. Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 18см бага буюу усны дундаж гүн 46см ,хамгийн их гүн 86см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 7см их буюу усны дундаж гүн 13см, хамгийн их гүн 31см байна. Арвайхээр сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 43см бага буюу усны дундаж гүн 9см ,хамгийн их гүн 24см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 25см бага буюу усны дундаж гүн 18см ,хамгийн их гүн 22см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь усны түвшин олон жилийн дунджаас 12см бага буюу усны дундаж гүн 10см хамгийн их гүн 23см байна. Хөгшин Орхон нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 3см бага буюу дундаж гүн 29см, хамгийн их гүн 39см байна.