Цаг уурын мэдээ > Ус судлал
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 07дугаар сарын 20-ны өдрийн байдлаар


ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ
2020 оны 07дугаар сарын 20-ны өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 22 см бага буюу усны дундаж гүн 18см, хамгийн их гүн 33см байна. Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 20см бага буюу усны дундаж гүн 46см ,хамгийн их гүн 83см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 4см их буюу усны дундаж гүн 13 см, хамгийн их гүн 31см байна. Арвайхээр сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 45см бага буюу усны дундаж гүн 9см ,хамгийн их гүн 24см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 25см бага буюу усны дундаж гүн 30см ,хамгийн их гүн 30см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь усны түвшин олон жилийн дунджаас 10см бага буюу усны дундаж гүн 10см хамгийн их гүн 23см байна. Хөгшин Орхон нь Хархорин сумын орчим усны түвшин олон жилийн дунджаас 4см бага буюу дундаж гүн 22см, хамгийн их гүн 31см байна.