Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн байдлаар
Шинэчлэгдсэн: 2022-05-20 10:26:10


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН, МӨСНИЙ ҮЗЭГДЛИЙН ТОЙМ МЭДЭЭ
2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 08 цагийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин Бат-Өлзий сумын орчим олон жилийн дунджаас 20см-ээр их, дундаж гүн 30см, хамгийн их гүн 55см байгаа бол Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 10 см бага, дундаж гүн 50 см, хамгийн их гүн 85см байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга сумын орчим олон жилийн дунджийн орчим, дундаж гүн 15 см, их гүн 35 см байгаа бол Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 15 см-ээр их, усны гүн 20-30 см байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин олон жилийн дунджаас 5 см-ээр их, усны гүн 40-45см байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин олон жилийн дунджаас 10 см-ээр их, усны гүн 15-30см байгаа бол Хөгшин Орхон голын усны түвшин Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 15 см-ээр бага, усны гүн 20-25см байна.
Голуудад зайр гүйх үзэгдэл ажиглагдаж байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР