Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИНИЙ 2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН САРЫН ТОЙМ МЭДЭЭ


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИНИЙ
2021 ОНЫ 8 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй ОРХОН голын усны түвшин 2021 оны 8 сард:
Бат-Өлзий сумын орчим олон жилийн дунджаас 35см-ээр их байлаа. Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 10 см-ээр их байсан 2021.08.05-нд ҮЕРИЙН ТҮВШИНГ 6 см-ээр даван үерлэсэн.
Хангай нурууны өврөөс эхтэй ОНГИ голын усны түвшин 2021 оны 8 сард:
Уянга сумын орчим олон жилийн дунджаас 10см-ээр их байлаа. Арвайхээр сумын орчим олон жилийн дунджаас 30 см-ээр их, 2021.08.04-05-ны өдрүүдэд ҮЕРИЙН ТҮВШИНГ даван үерлэсэн байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих ТААЦ голын усны түвшин 2021 оны 8 сард:
Нарийнтээл сумын орчим олон жилийн дунджаас 5 см-ээр их байлаа.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин олон жилийн дунджийн орчим байлаа.
Хөгшин Орхон голын усны түвшин 2021 оны 8 сард Хархорин сумын орчим олон жилийн дунджаас 10 см-ээр их байсан.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ.
УС СУДЛАЛЫН САЛБАР