Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ 2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ, ЗУЗААНЫ ТОЙМ МЭДЭЭ
2022 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар
Голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см–ээр зузаарсан ч голуудад халиа гүйж байгаа тул мөсөн дээгүүр тээвэр хийх боломжгүй байгааг анхааруулъя!
1989 оноос хойшхи ажиглалтын мэдээнээс үзэхэд Арвайхээр сумын орчим он дамнан урсацтай байсан тохиолдол ажиглагдаагүй бөгөөд 2012 оны өвөл 12 сарын 11-нд ёроолдож хөлдөж байсан ба гурван жил дараалан олон жилийн дунджаас их урсацтай жил ажиглагдаж байсан байна.
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доор урсацтай, мөсний дундаж зузаан 79 см буюу олон жилийн дунджаас 10см зузаан байгаа бол Хархорин сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсөн доор урсацтай, мөсний дундаж зузаан 45 см буюу олон жилийн дунджаас 15 см нимгэн байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим мөсний зузаан 58см буюу олон жилийн дунджаас 25см нимгэн байгаа бол Арвайхээр сумын орчим битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 46 см буюу олон жилийн дунджаас 15 см зузаан байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим 12 дугаар сарын 16-нд ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 27 см буюу олон жилийн дунджаас 10 см нимгэн байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь Өлзийт сумын орчим 11 дүгээр сарын 30-нд ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 35 см буюу олон жилийн дундаж орчим байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим 12 дугаар сарын 9-нд ёроолдож хөлдсөн, мөсний зузаан 41 см буюу олон жилийн дундаж орчим байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР