Цаг уурын мэдээ > Ус судлал
ӨВӨРХАНГАЙ АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ ЗУЗААНЫ МЭДЭЭ 2021.04.01


ӨВӨРХАНГАЙ АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛ МӨРНИЙ МӨСНИЙ ҮЗЭГДЭЛ ЗУЗААНЫ МЭДЭЭ
2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим мөсний зузаан 115см буюу энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 29cм нимгэн байна. Хархорин сумын орчим мөсний зузаан 100см буюу энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 13см зузаан байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь Уянга сумын орчим мөсний зузаан 136см энэ үеийн олон жилийн дундажтай харьцуулахад 10см зузааан байна. Арвайхээр сумын орчим мөсний зузаан 30см буюу олон жилийн дунджийн орчим байна.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь Нарийнтээл сумын орчим мөсний зузаан 20см буюу олон жилийн дунджаас 20см нимгэн байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын мөсний зузаан 20см буюу дунджаас 10см нимгэн байна. Хөгшин Орхон гол нь Хархорин сумын орчим мөсний зузаан 29см буюу олон жилийн дунджаас бага байна.
Томоохон голуудад халиа гүйсэн тул мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг oнцгойлон анхааруулж байна.!!!
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ
УЦУОШТ УС СУДЛАЛЫН САЛБАР