Цаг уурын мэдээ > Ус судлал
Ажиглалт судалгаатай голуудын усны түвшний тойм мэдээ


ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН АЖИГЛАЛТ СУДАЛГААТАЙ ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШНИЙ ТОЙМ МЭДЭЭ
2021 ОНЫ 7 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН БАЙДЛААР
Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон голын усны түвшин Бат-Өлзий, Хархорин сумын орчим 2021 оны 7 дугаар сарын хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 10-20 см их байлаа. Орхон гол Хархорин сумын орчим 2021.07.14-нд ҮЕРИЙН ТҮВШИНГ 4 см даван үерлэсэн байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Онги голын усны түвшин Уянга, Арвайхээр сумын орчим 2021 оны 7 дугаар сарын хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджаас 10-30см их байсан. 2021.07.14-нд Арвайхээр сумын орчим ҮЕРИЙН ТҮВШИНГ 2 см даван үерлэсэн.
Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац голын усны түвшин Нарийнтээл сумын орчим олон жилийн дунджаас 5 см бага байлаа. Арав хоногийн эхээр дунджаас ахиу байсан бөгөөд алгуур буусан байна.
Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй голын усны түвшин Өлзийт сум орчим 2021 оны 07 дугаар сарын хоёрдугаар арав хоногт олон жилийн дунджийн орчим байлаа. Хөгшин Орхон голын усны түвшин олон жилийн дунджаас 15 см их байсан ба 2021 оны 07 дугаар сарын 14-ны өдөр ҮЕРИЙН ТҮВШИНГ 16 см даван үерлэсэн байна.
ӨВӨРХАНГАЙ АЙМАГ. УЦУОШТӨВ
УС СУДЛАЛЫН САЛБАР