Цаг уурын мэдээ > Ус судлал

Голын усны түвшин, дундаж гүний мэдээ 2020 оны 05дугаар сарын 01ний өдрийн байдлаар

Шинэчлэгдсэн: 2020-08-02 18:37:05

ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ

2020 оны 05дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар

            Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим үлдэгдэл мөстэй байна. Усны дундаж гүн 13-24см байна. Хархорин сумын орчим мөснөөс чөлөөлөгдсөн. Усны дундаж гүн 46 см буюу олон жилийн дунджийн орчим байна.

Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол нь голын эхээр үлдэгдэл мөстэй байна. Уянга сумын орчим усны дундаж гүн 51 см байна. Арвайхээр сумын орчим усны дундаж гүн 19-29см байна.

Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь мөснөөс чөлөөлөгдсөн. Нарийнтээл сумын орчим усны дундаж гүн 31см байна.

Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь мөснөөс чөлөөлөгдсөн.Усны дундаж гүн 9-18см байна. Хөгшин Орхон нь Хархорин сум орчим усны дундаж гүн 14-16см байна.

 

Гол усны түвшин , мөсний үзэгдэлийн 2020 оны 04  сарын тойм мэдээ

 

            Хангай нурууны зүүн хойт хажуугаас эхтэй Орхон гол нь Бат-Өлзий сумын орчим үлдэгдэл мөстэй,  усны түвшин олон жилийн дунджаас 9см-ээр их байсан бол Хархорин сумын орчим 4 сарын 2 дугаар  арав хоногт мөснөөс чөлөөлөгдсөн. Усны түвшин олон дунджийн орчим байсан.

Хангай нурууны өврөөс эхтэй Онги гол Уянга сумын орчим үлдэгдэл мөстэй,  усны дундаж түвшин  мөсний нөлөөгөөр олон жилийн дунджаас 48см-ээр их байсан. Арвайхээр сумын орчим усны түвшин  олон жилийн дунджаас 29см -ээр их байсан.

Хангай нурууны өвөр хажуугаас усжих Таац гол нь орчим 4 дүгээр 1 дүгээр арав хоногт мөснөөс чөлөөлөгдсөн. Нарийнтээл сумын орчим усны дундаж түвшин олон жилийн дунджаас 8см-ээр бага байлаа.

Сангийн далай нуураас эхтэй Зэгстэй гол нь 1 дүгээр арав хоногт мөснөөс чөлөөлөгдсөн. Усны түвшин олон жилийн дунджаас 15см-ээр бага байсан бол Хөгшин Орхон  гол нь Хархорин сум орчим усны түвшин  олон жилийн дунджаас 6см-ээр бага байсан.

Холбоотой мэдээний жагсаалт

Гарчиг Үүсгэсэн огноо Шинэчлэгдсэн огноо Хандалт
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 07дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2020-07-31 1970-01-01 7
2020 ОНЫ 07 ДУГААР САРЫН 27-НЫ СЭРЭМЖЛҮҮЛЭХ МЭДЭЭ 2020-07-27 1970-01-01 11
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 07дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2020-07-20 1970-01-01 14
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 07дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2020-07-10 1970-01-01 27
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 2020-06-30 1970-01-01 29
СЭРЭМЖЛҮҮЛЭГ 2020-06-29 1970-01-01 39
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2020-06-20 1970-01-01 33
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар 2020-06-11 1970-01-01 25
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2020-05-31 1970-01-01 44
ГОЛЫН УСНЫ ТҮВШНИЙ МЭДЭЭ 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 2020-05-20 1970-01-01 41
2020 оны 04 дүгээр сарын 21 ний өдрийн байдлаар Голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-04-21 1970-01-01 56
2020 оны 04 дүгээр сарын 10 ны өдрийн байдлаар Голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-04-10 1970-01-01 49
Мөс цөмрөх аюулаас сэрэмжлүүлэх мэдээ 2020-04-03 1970-01-01 61
2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-04-01 1970-01-01 58
СЭРЭМЖЛҮҮЛЭГ-2020.03.16 2020-03-16 1970-01-01 89
2020 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-03-11 1970-01-01 116
2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн мөсний зузааны мэдээ 2020-03-02 1970-01-01 115
2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар гол мөрний мөсний зузааны мэдээ 2020-02-21 1970-01-01 122
2020 оны 02 сарын 11-ний өдрийн мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-02-11 1970-01-01 125
2020 оны 02 дугаар сарын 01 өдрийн байдлаар голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-02-01 1970-01-01 153
Голын усны түвшин, мөсний үзэгдэл зузааны мэдээ 2020-01-13 1970-01-01 85