Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Хөдөө аж ахуйн цаг уурын тойм / 2018-11-10ны байдлаар/


ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН 10 ХОНОГИЙН ТОЙМ
/ 2018 оны 11-р сарын 1-10хүртэл/
Агаарын температур: Энэ арав хоногт агаарын дундаж температур -1.0 - 5.6 градус хүйтэн, нийт нутгаар ихэнх хугацаанд шөнөдөө -7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байлаа. Энэ 10 хоногийн агаарын дундаж температурыг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд Хархорин, Төгрөг, Гучин-Ус сумдын нутгаар 0,5-0,8 градус хүйтэн, бусад сумдын нутгаар 0,6-3,3 градусаар дулаан байсан байна.
Салхи: Нийт нутгаар ихэнх хугацаанд салхи 5-10м/сек, Арвайхээр, Баянөндөр, Хархорин, Баруунбаян-Улаан, Богд, Өлзийт, Сант сумдын нутгаар салхи зарим хугацаанд 12-19м/сек хүрч салхилсан байна.
Хур тунадас: Энэ 10 хоногийн байдлаар Хужирт, Хархорин, Зүүнбаян-Улаан, Уянга, Хайрхандулаан сумдын нутгаар 0,0-0,2мм, Зүйл, Бат-Өлзий сумдын нутгаар 1,2-2,3мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар хур тунадас ороогүй.
Мал аж ахуйн үйлдвэрлэл: Бүх сумд мал оторлох, хужир шүү бэлтгэх, мал хээлтүүлэх ажил үргэлжлэн явагдаж байна.
Тойм бичсэн ахлах техникч М. Баасансүрэн
Хянасан инженер Б.Гантулга